Monday, April 28, 2014

WORD-ийн товчилборууд

WORD-ийн товчилборууд
Word бол та бидний хамгийн их хэрэглэдэг програм билээ. Тэр бол энгийн мэт боловч асар их зүйлсийг өөртөө нуусан агуу програм билээ. Тэдгээрийн нэг нь доорх товчилборууд юм. Сайн цээжилж, хэрэглэж заншвал тун ч хэрэгтэй дээ.
Товчилбрууд, Тайлбар
Ctrl + A Бүхий л текстийг сонгож харлуулна.

Ctrl + B Сонгосон хэсгийг Bold болгоно.
Ctrl + C Сонгосон хэсгийг санах ой руу хуулна.
Ctrl + X Сонгосон хэсгийг тайрч санах ойд хуулна.
Ctrl + P Хэвлэх цонхыг гаргаж ирнэ.
Ctrl + F Хайлтын цонхыг гаргана.
Ctrl + I Сонгосон хэсгийг Italic болгоно.
Ctrl + K Интернэтийн линк нэмнэ.
Ctrl + U Сонгосон хэсгийн доогуур зураас тавина.
Ctrl + V Санах ой дахь зүйлийг хуулж тавина.
Ctrl + Y Сүүлийн үйлдлийн дахин хэрэгжүүлнэ.
Ctrl + Z Сүүлийн үйлдлийг буцаана.
Ctrl + L Сонгосон текстийг зүүн талд жагсаана.
Ctrl + E Сонгосон текстийг голлуулж жагсаана.
Ctrl + R Сонгосон текстийг баруун талд жагсаана.
Ctrl + M Параграф буюу зүйлийг эмтэлж баруун тийш болгоно.
Ctrl + Shift + F Фонтыг сонгох хэсэг шууд идэвхжинэ.
Ctrl + Shift + > Сонгосон текстийн хэмжээ нэмэгдэнэ.
Ctrl + ] Сонгосон текстийн хэмжээг 1-ээр нэмэгдүүлнэ.
Ctrl + Shift + < Сонгосон текстийн хэмжээ багасна.
Ctrl + [ Сонгосон текстийн хэмжээ 1-ээр багасна
Ctrl + Shift + * Хэвлэхэд гардаггүй тэмдэгтүүдийг харах болон нуух
Ctrl + Нэг үгээр зүүн тийш курсор шилжинэ.
Ctrl + Нэг үгээр баруун тийш шилжинэ.
Ctrl + Мөр болон зүйлийн эхэнд курсорыг шууд аваачина.
Ctrl + Зүйлийн төгсгөлд курсорыг шууд аваачина.
Ctrl + Del Курсорын баруун талд байгаа үгийг бүхлээр устгана.
Ctrl + Backspace Курсорын зүүн талд байгаа үгийг бүхлээр устгана.
Ctrl + End Баримтын хамгийн доор очно.
Ctrl + Home Баримтын хамгийн эхэнд очно.
Ctrl + Spacebar Сонгосон текстийг default буюу уламжлалт фонтын форматад оруулна.
Ctrl + 1 Дан зай бүхий мөрийн хэмжээ
Ctrl + 2 Хос зай бүхий мөрийн хэмжээ
Ctrl + 5 1.5 зай бүхий мөрийн хэмжээ
Ctrl + Alt + 1 Текстийг heading 1 форматад оруулна.
Ctrl + Alt + 2 Текстийг heading 2 форматад оруулна.
Ctrl + Alt + 3 Текстийг heading 3 форматад оруулна.
Ctrl + F1 Task Pane-ийг нээнэ.
F1 Тусламжийн цонх нээнэ.
Shift + F3 Сонгосон текстийн том жижгийг солино.
Shift + Insert Хуулна.
F4 Сүүлд үйлдсэн үйлдлийг шууд давтана.
F5 Goto буюу очих цонхыг нээнэ.
F7 Баримтын алдаа хянах цонхыг харуулна.
Ctrl+F7 Ангууч програм суусан үед монгол текстийн алдааг хянах функцийг ажиллуулна.
Shift + F7 Тайлбар толины цонхыг гаргана.
F12 Save as цонх гаргана.
Shift + F12 Save буюу хадгална.
Alt + Shift + D Өнөөгийн огноог оруулна.
Alt + Shift + T Өнөөгийн цагийг оруулна.
Хулганын товчилборууд
Дарна, дарснаар шууд чирэх Текстээ шууд сонгоод тэндээс тухайн текстээ хааш нь аваачмаар байна, шууд чирж болно.
Хос даралт Үгэн дээр хос даралт хийвэл шууд бүхэл үгийг сонгоно.
Гурвалсан даралт Мөр, зүйлийг бүтнээр сонгохдоо гурвалсан даралт хийх хэрэгтэй.
Ctrl + Хулганын дугуй Баримтыг томруулж жижигрүүлнэ.

1 comment:

  1. keyboard zarimdaa komand ugch bolku bnaa yj idevhjuuldiin bol esuul tugjeeg n gargadag ch ymuu yj zugeer bolgohu

    ReplyDelete