Microsoft Word програм
нь бичиг баримт боловсруулдаг орчин үеийн боловсронгуй хүчирхэг
хэрэгсэл болтлоо хөгжиж Word processor гэж нэрлэгдэх болсон ба
Microsoft фирмийн зохион бүтээсэн хэрэглээний програмын бүл /Office/-н
бүлд багтдаг чухал програм юм.
Word програм нь текстийг үсгийнхээ
хэлбэр, хэмжээг янз бүрээр тохируулан бичих, чимэглэх, байршлыг
өөрчлөх, дотор нь хүснэгт оруулж боловсруулах, зураг дүрс, тусгай
тэмдэгт оруулах зэрэг маш өргөн боломжуудтай.
Иймд Word програмаар боловсруулж байгаа баримт нь өмнөх програмуудын
боловсруулж байгаа "Бичиг"-ээс чанарын эрс ялгаатай болсон учир "Бичиг
баримт"-Document (Цаашид ББ гэж товчилно.) гэсэн шинэ нэр томъёо
хэрэглэх болсон. Word програмыг Бичиг баримт боловсруулах програм (
товчоор БББП) гэж нэрлэх болсон.
Бичиг эхлэн бичих
Бичиг эхлэн бичихэд хийх бэлтгэл:
1.Бичиж эхлэх баримт нь хоосон /нэг ч тэмдэгт бичигдээгүй/ баримт байвал зохимжтой.
2.Font-фонд хэрэглүүрээс бичих үсгийн фондоо /жишээлбэл англи-Монголоор бичигддэг Arial гэх мэт/ сонгох,
3.Font size-үсгийн хэмжээ хэрэглүүрээс үсгийн хэмжээг сонгоно.
4.Гарны товчийг Монголоор бичих бол монгол, англиар бичих бол англи үсгийн горимд шилжүүлнэ.
Бичиг баримтын үндсэн ойлголт: Word програмаар боловсруулах Бичиг баримт нь зүйлүүдээс, зүйл нь өгүүлбэрүүдээс, өгүүлбэр нь үгнүүдээс тогтоно.
Зүйл-Paragraph гэдэгт шинэ мөрнөөс эхлэх хоосон
зүйл, нэг эсвэл хэд хэдэн үг эсвэл өгүүлбэр багтана. Зүйлийг Enter
товчоор дуусгаж дараагийн зүйлийг эхлүүлнэ. Нэг зүйлийг Enter товчоор
дуусгаад юу ч бичихгүй дахин Enter товч дарвал хоосон зүйл /мөр/
үүснэ. Гарчгийн нэг эсвэл хэд хэдэн үг бичээд Enter товч дарсан бол
гарчиг дангаараа бас л нэг зүйл үүсгэнэ. Бичгийн бие хэсгийн /текстийн/
зүйл нь нэгэн утга санааг илэрхийлсэн өгүүлбэрүүдээс бүрдэх нь нийтлэг
байдаг. Ийнхүү бичиг бичихдээ зүйл зүйлээр бичих нь бичгийн соёлын
шаардлагыг хангахын зэрэгцээ Word програмыг сурахад илүү дөхөмтэй
байна.
Үг-Word бол зүйл болон өгүүлбэрийг бүрдүүлж байгаа чухал нэгжийн хувьд
Word програмын шаардлагын дагуу зайн-space товчоор зааглагдана. Иймд
зүүн ба баруун талаасаа зайгаар зааглагдсан тэмдэгтүүдийг Word програм
үг гэж ойлгоно. Нэг буюу хэд хэдэн үг нийлж өгүүлбэр үүсгэхдээ зай том
үсгээр эхэлж, цэг зайгаар төгсөнө.
Word програмын шаардлагыг хангасан бичиг бичихийн тулд:
1.Зүйлийг Enter товч дарж дуусгаад шинэ мөрнөөс дараагийн зүйл эхлэх,
2.үг бүрийн дараа зайн /урт цагаан/ товч дарж зай гаргах,
3.Цэг эсвэл таслалыг өмнөх үгэндээ зайгүйгээр бичсэний дараа зайн товч дарж зай авах,
4.Зүйлийг эхлэхэд догол мөр гаргах бол Tab товч дарах шаардлагыг дүрэм болгон баримтлахыг хэлнэ.
Энэхүү шаардлагыг хангасан үг, өгүүлбэр, зүйлийг Word програм
тэмдэглэн авч тоолж байдаг. Word програм ингэж тэмдэглэхдээ Таb товч,
зайн товч, Enter товч дарсан байрлал бүрд харгалзан Õ, &, ¶
тэмдэгтүүд байрлуулна. Үүнийг үл хэвлэгдэх тэмдэгтүүд гэж нэрлэх ба ¶
хэрэглүүрийг идэвхжүүлэн харж болно.
Бүх компьютерийн бэлэн байдлыг сайтар шалгаад нэг нэг сурагчийг гар
эзэмших эрх олгоод ямар нэгэн гарчиг бичүүлж Enter товч даруулж, дараа
нь хоёр удаа Enter товч даруулж 2 хоосон зүйл буюу хоосон мөр
гаргагдсаныг тайлбарлаж, хэд хэдэн өгүүлбэр болон мөр бүхий зүйлүүдийг
бичүүлэхдээ Tab товчоор догол мөр гаргуулаад, Enter товчоор дуусгуулна.
Компьютерийн хэрэглээнд хамгийн тэргүүн
эгнээнд явдаг програм бол яахын аргагүй Microsoft Office билээ. Энгийн
компьютер хэрэглэгчээс авахуулаад мэргэжлийн түвшний хүмүүс хүртэл
тодорхой хэмжээгээр Microsoft Office програмыг ашигладаг.Office багцын
шинэ хувилбар болох Microsoft Office 2007 систем нь 2007 оны 1 сарын
30нд анх албан ёсоор худалдаанд гарч байжээ. Анх 1997 онд Office-ийн
эхний хувилбар гарч үүнээс хойш 2000, ХР, 2003 гэх мэтээр хувилбарууд
нэмэгдэн шинэчлэгдэж байсан. Гэвч эдгээр хувилбаруудын өмнөх хувилбараас
ялгагдах ялгаа тун бага байдаг байсан.
1. Хамгийн чухал өөрчлөлт нь интерфейс
буюу бидний танил цонх, цэс зэрэг нь бүхлээрээ өөрчлөгдсөн. Уламжлалт
саарал өнгийн цэснүүдийг орчин үеийн техник технологийн харагдуулах
“тууз” хэлбэрээр өөрчилсөн.
“Тууз” хэмээх ойлголт нь tab-уудын цувралууд бөгөөд командуудыг төстэй байдлаар нь багцлан ил гаргажээ.
2. Live Preview – буюу Бодитоор харах
гэсэн технологийг нэвтрүүлсэн. Та хүссэн ямар нэгэн өөрчлөлт нэмэлтийг
хулганаараа очих энгийн аргаар хуудсан дээр хэрхэн харагдахыг харж
туршиж болно. Энэ нь өөрчлөлтөө оруулчхаад хэрвээ таалагдахгүй бол
буцааж устгах алхмыг байхгүй болгож чадсан.
3. XML-д суурилсан файл үүсгэх нь бас
нэгэн томоохон өөрчлөлт юм. Энэ нь хуучин үүсгэдэг байсан өргөтгөлийн
нэрэн дээр х үсэг залган хадгалж болно гэсэн үг юм. Энгийнээр doc
гэхийн оронд docx гэж хадгална гэсэн үг. Ингэж XML форматаар хадгалах
нь хэн дуртай нь түүнийг нээх, засварлах боломжтой болжээ.
Түүнчлэн Microsoft Office багцад /Word, Excel, PowerPoint/ орсон бүх програм дээр дараах өөрчлөлтүүд гарчээ.
1. Administrative installation image
Administrative installation зургууд нь дотоод install шаардана. Учир нь
эдгээр зургуудыг нэтээс татаж харуулахад хүндрэлтэй байдаг. Тиймээс
дотоод эх үүсвэрийг шаардахаар тохируулжээ.
2. Clip Organizer: Autoimport
Clip Organizer-ийг анх дуудахдаа Autoimport цонхыг харуулахаа болж харин File цэснээс дуудах
Хуучнаараа: File > Add clips to the organizer > Automatically гэсэн дараалалтай байсан.
3. Document-ийн амьдралын хугацаа
Office 2003 дээр хэрэглэгч сервер дээрх файлыг ачаалах үед шууд тэнд
байгаагаар нь ажилладаг байсан харин 2007 дээр бол өөр дээрээ түр зуур
хуулаад эндээ ажилладгаар тохируулжээ.
4. Help: Detect and Repair, File Search зэрэг нь байхгүй болсон.
5. Office-ын Recovery буюу нөхөн сэргээх програм суухаа больжээ. Харин
2007 нь өөрөө автоматаар болохоо больсон програмыг илрүүлэх бөгөөд
түүний баримтын нөхөн сэргээх арга хэмжээг авдаг болсон байна.
No comments:
Post a Comment