Friday, April 25, 2014
Компьютерийн үүсэл хөгжил
Манай улс цахим тооцоолуурт шилжиж, мэдээллийн технологийн хєгжлийн чиг хандлагыг хvлээн зєвшєєрч, Монгол улсад электрон засаглал бий болгох, айл єрх бvрийг компьютераар хангах, нийт иргэдийн компьютерийн мэдлэгийг дээшлvvлэх чухал зорилтыг дэвшvvлэн “Цахим хувьсгал” тєслийг хэрэгжvvлж байна.
Мэдээллийн технологийн зуун болсон мэдээлэлжсэн нийгэм, эдийн засгийн цахим эринтэй мєр зэрэгцэн алхаж, мэдээллийг цуглуулах, боловсруулах, дvн шинжилгээ хийх, цэгцтэй хадгалах, мэдээллийн санг vvсгэх, мэдээллийн технологийг чадварлаг эзэмшиж, компьютерийн мэдлэг боловсролоо дээшлvvлэх нь хувь хvн, байгууллага, хамт олны эн тэргvvний зорилтын нэг болжээ.
Єнєєдєр, мэдээллийн технологийн мэдлэгийн vндэс суурь болсон интернет, электрон шуудан, вэб хуудас болон компьютерийн техник (Hardware) болон программ (Software) хангамжийн талаар сурч мэдэх, компьютерийг бvрэн тєгс эзэмших явдал нь хvн бvрийн хувийн амьдрал, албан ажлын мэдлэг, мэргэжлийг дvгнэх нэгэн хэмжvvр болсон байна.
Мэдээллийн технологи нь холбооны болон бусад олон салбар (ялангуяа, микроэлектроникийн салбар)-ын ололтыг єєртєє шингээж хєгжих хирээр компьютерийн техник хэрэгсэл, программ хангамж нь асар хурдацтайгаар хєгжиж, цомхон, ашиглахад улам хялбар болж байна. Компьютерийн техник хэрэгслийн хvчин чадал сайжирч, хэрэглээний программ хангамжийн шинэ, шинэ хувилбарууд бий болсоор байгаа нь хэрэглэгчдийг компьютерийн ертєнцєд аялуулж, тvvнийг сурч, эзэмшихэд тань дєхємтэй боллоо. Бид бие биедээ улам ойртлоо, хаана ч очсон таны хажуудах мауздаа хvрэх зайнаас тань холгvй боллоо, бид.
Хэрэглэгч таны компьютерийн талаархи мэдлэг боловсролоо дээшлvvлэх, мэдээлэл технологийн vндсийг системтэйгээр сурч мэдэхэд тань зориулж энэхvv гарын авлагаа зохиогч бид урьд гаргасан бvтээлийнхээ материалд** тvшиглэн, єдєр тутамд єргєнєєр ашиглаж байдаг хэрэглээний программуудыг оруулан “Компьютерийн хэрэглээний программуудыг бие даан эзэмших цуврал хичээлvvд” нэртэйгээр бэлтгэн гаргалаа.
Энэ бvтээл маань цуврал 7 дэвтрээс бvрдэнэ, vvнд:Компьютерийн техник болон программ хангамжийн тухай товч ойлголт” нь мэдээллийн технологийн vндсэн ойлголт, компьютерийн оролт-гаралтын тєхєєрємжvvд, тєв процессорын тухай, компьютерийн санах ойн тєрлvvд, тогтмол санах ойн тєхєєрємжvvд, компьютерийн программ хангамжийн тєрлvvд, хэрэглээний программын талаархи ойлголт, сvлжээний технологийн тухай ойлголт, LAN ба WAN сvлжээ, персонал компьютерийн вирус ба тvvнээс хамгаалах тухай, зохиогч /хэрэглээний программ/-ийн эрх ба компьютерийн єгєгдлийг хамгаалах тухай єгvvлэхээс гадна компьютерийн хєгжлийн vе шат болон манай оронд мэдээллийн технологи хєгжсєн тухай, компьютерийн хэрэглээ, эрvvл мэнд, аюулгvй ажиллагааны зарчим зэрэг сонирхолтой хавсралт мэдээллийг хэрэглэгч танд хvргэх болно.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment