Компьютерийг бүрдүүлэгч хүчин зүйлсийг гадна
талаас нь авч үзвэл:
1.Процессор.
2.Монитор бүюу дэлгэц.
3.Keyboard буюу гар.
4.Mouse Буюу хулгана.
Төв процессор нь дараах эд ангиудаас бүрдэнэ.
1.Тэжээлийн блок
2.Motherboard / эх
хавтан /
3.Hard disk / хатуу
диск /
4.RAM / шуурхай
санах ой /
5.Floppy Drive
(A:)
6.CD Drive (E:)
Motherboard
Motherboard гэдэг үгийг орчуулбал үндсэн
буюу эх хавтан гэсэн үг бөгөөд энэхүү хавтан нь персонал компьютерийн системийн
олонхи элементүүдийг агуулдаг хамгийн чухал хэсэг юм.
Анхны персонал компьютер зохион бүтээгдэж
байхад ихэнхи элемент дагалдах төхөөрөмжүүд Motherboard руу ямар нэг байдлаар
залгагддаг байв. Харин орчин үеийн персонал компьютерийн Motherboard нь уян болоод хатуу дискний төхөөрөмжөөс
бусад бүх л дагалдах хэрэгсэлээ өөр дээрээ агуулах боломжтой болсон. Motherboard дээр суурилагдсан төхөөрөмжийг
Onboard гэж нэрлэдэг. Гэвч хөгжлийн ийм түвшинд хүрсэн явдал компьютер
үйлдвэрлэгчид болоод хэрэглэгчдэд нэгэн адил хоёрдмол үр дагавар өгсөн юм. Юуны
өмнө үйлдвэрлэхэд эдийн засгийн хувьд үр ашигтай эцсийн шатны угсралт хялбар
дизайны хувьд овор хэмжээ багассан технологийн процессийн хувьд хурд тодорхой хэмжээгээр нэмэгдсэн гээд
ашигтай талууд их бий.
Харин ямар сөрөг үр дагаврууд гарсан
бэ? Хамгийн энгийнээс эхэлбэл зарим
нэгэн эвдрэл системээс өгөх алдааг оношлоход хүндрэл учирч эхэлсэн байна.
Эвдрэл гэмтлийг богино хугацаанд олж засах нь жирийн компьютер электроникийн
инженерүүдийн хувьд амаргүй болж иржээ.
Эцсийн шатны оношийг тавьлаа
гэхэд дагалдах төхөөрөмжүүдээ тус тусад нь сольж шинэчлэх боломж хомс болсон байна. Гэхдээ техникийн
хөгжлийн өндөр түвшинд хийгдсэн гэдэг утгаараа тийм ч бололцоогүй төхөөрөмж биш
юм. Дагалдах төхөөрөмжүүд Motherboard дээр байрлахдаа тус бүртээ оролт гаралтын
хаяг (I/O), тасалдлын утга (IRQ) авдаг бөгөөд энэ хаягуудыг давхцуулахгүйгээр
expansion slot дээр нэмж карт суулгаж ажиллуулж болдог
байна. Сүүлийн үеийн компьютерт ашиглагдаж байгаа Motherboard нь АТ загварынх юм. Хамгийн сүүлийн үеийнх
нь АТ Motherboard-н сайжруулсан загвар болох АТХ юм.
, Display Card, Sound Card, CPU
CPU
CENTRAL PROCESSOR UNIT (ТӨВ ПРОЦЕССОР)
Төв процессор бол нэг ёсондоо компьютерийн хөдөлгүүр юм. Түүнийг бас CPU (Central processor unit) гзж дууддаг. Энз бол хамгийн чухал чип юм. Учир нь
компьютер доторх мздззллийн урсгалыг зохицуулах, арифметик, логик үйлдэл энд
хийгдэнэ. Төв процессор нь дээрхи ажиллагааг гүйцзтгзхийн тулд оролт, гаралт,
хадгалах төхөөрөмжүүдийг еөртеө холбон ажиллуулдаг. Орчин үеийн процессорууд нь
хэдэн арван сая транзисторуудыг маш жижиг талбайд багтааж чадсан байдаг.Төв
процессор нь компьютерийн төхөөрөмжүүдийн хамгийн үнэтэй бөгөөд хамгийн жижиг
төхөөрөмж юм. Сүүлийн үеийн процессоруудын үнэ буурч, ажиллах хурд улам ихзсзж,
овор хэмжээ багасаж байна
Микро процессорыг Intel болон motorolia
Фирмүүд үйлдвэрлэдэг. Өндөр хурд шаардагддаг сервер компьютерт RISC чипийг ашигладаг. IBM төрлийн
болон IBM компьютертэй зохицохуйц Compaq, Dell, Gateway, Toshiba зэрэг компьютерүүд Intel чипийг ашигладаг
бол Apple Macintosh төрлийн компьютерүүд Motorolia чипийг
хэрэглэдэг.
RISC (Reduced Insruction Set Computing)
чиптэй компьютер нь ердийн компьютерээс 10 дахин хурдтай тул Sun
Microsystem, Hewlett-Packard болон Digital Equipment (DEC) зэрэг Workstation хурд их шаардагдсан
компьютерт ашигладаг байв.
Intel фирм нь
8086,8088,80286,80386,80486,80586, Pentium, Pentium II, Pentium III, PentiumIV
төрлийн чипүүдийг гаргасан. Чипийн дугаар нэмэгдэх тутамд процессорийн хурд
илүү болж ингэснээр үйлдлийг богино хугацаанд гүйцэтгэх юм. Энэ дугааруудыг
ихэвчлэн сүүлийн гурван оронгоор нь нэрлэдэг.
Жишээ нь 386SX, 486DX гэх мэт.
Харин Motorola фирм нь 68000, 68020, 38030, 38040, PowerPC чипүүдийг
гаргаснаас хамгийн сүүлийн үед Power чипийг үйлдвэрлээд байгаа юм. Процессорын
хурдыг megahertz (MHz) буюу
мегагерц-ээр хэмждэг Intel фирмийн хамгийн анхны үйлдвэрлэсэн Intel 8088 чипийн
процессорын хурд нь 4-8 MHz байсан бол хамгийн сүүлд гаргасан Pentium-III
чипийн процессорын хурд 1GHz Pentium-IV чипийн процессорын хурд 2.8GHz юм.
BIOS гэж юу вэ?
Энэ нь basic input/output system буюу
орчуулбал оролт гаралтын үндсэн систем гэсэн утгатай BIOS нь микросхем дээр
тусгайлан бичсэн программ бөгөөд персонал компьютер дахь микропроцессор нь
компьютерийг асаасны дараа системийг ачаалахад BIOS-г ашигладаг. Түүнчлэн
компьютер дэхь үйлдлийн систем болон компьютерт холбогддог дагалдах
төхөөрөмжүүдийн (хатуу диск, видео адаптер, гар хулгана боон принтер) хоорондох
өгөгдлийн дамжуулалтыг зохицуулдаг байна.
Өөр нэг утгаараа бол BIOS нь
EEPROM (electrically-erasable, programmable read-only memory) микросхем дээрх
микропроцессорт хандах боломжтой программ юм.
Өөр нэг утгаараа бол BIOS нь EEPROM
(electrically-erasable, programmable read-only memory) микросхем дээрх
микропроцессорт хандах боломжтой программ юм.
Санах ойн хэмжээ нь 128к байдаг юм. Энэхүү
BIOS ROM нь motherboard дээр суурилагддаг ба ихэвчлэн Award, American Megatrends (AMI) мөн
Phoenix-ийн гэх BIOS-ууд тохиолддог.
BIOS-нь компьютерийн салшгүй хэсэг бөгөөд
таныг компьютер худалдан авахад үйлдвэрээсээ дагалдаж ирдэг.
BIOS ямар үүрэгтэй вэ?
BIOS-ын биелүүлдэг олон функцүүдийн нэг бол
системийг ачаалахад гүйцэтгэх түүний үүрэг юм. Компьютерыг асаахад системийн
үндсэн санах ой хоосон байх бөгөөд нэн түрүүнд бүх дагалдах төхөөрөмжүүдийг
шалгаад дараа нь үйлдлийн системийг хатуу диск эсвэл бусад дискний төхөөрөмжөөс
дуудан уншиж motherboard дээр суурилагдсан тогтмол санах ой болох (RAM) д
ачаалдаг. Энэ үйлдлийг Boot гэнэ. Дагалдах төхөөрөмжүүдийн хаяглалтыг өөрчлөх
нөхцөлд үүнийг BIOS л зөвхөн гүйцэтгэж чадахаас бус үйлдлийн систем болон
хэрэглээний программуудын аль нь хийх боломжгүй. BIOS ажиллаж эхэлмэгцээ
хамгийн түрүүнд эхний шалгах хэсгийн үйлдлийг хийж эхлэх ба үүнийг POST (Power-On Self-Test) гэнэ. Хэрэв таны
компьютерийн аль нэг дагалдах төхөөрөмж элемент гэмтэлтэй байвал энэ нь уг
тестийн явцад илэрч дэлгэцийн адаптор өөрөө гэмтэлтэй бол энэ тухайгаа сигнал
хэлбэрээр мэдэгдэнэ.
BIOS-ын мэдээлэл
BIOS ажиллаж эхлэх үед та дэлгэц дээр BIOS-
оос өгөх мэдээллийг харах болно. Эдгээрийг жагсаавал :
BIOS ийн хувилбар ба үйлдвэрлэсэн компанийн
нэр
BIOS ийг үйлдвэрлэсэн он
Процессорын нэр хурд
Setup программ руу орох товчлуурын нэр
(ихэвчлэн del, Ctrl+Alt+Esc, Del, зарим үед F2 буюу өөр ч товчлуур байх нь бий)
Системийн тэмдэгт буюу BIOS –г эсвэл
motherboard-ийг үйлдвэрэлсэн компанийн барааны тэмдэг.
Системийн тухай мэдээлэл
BIOS дискнээс үйлдлийн системийг ачаалахын
өмнө таны компьютерийн системийн бүтцийн тухай товч мэдээлэл өгдөг. Үүнд:
Processor(Процессорын (CPU)төрөл):
Coprocessor (дагалдах процессор суурилагдсан
эсэх): Ихэвчлэн"Installed" эсвэл "Integrated"гэсэн
тодотголтой байдаг.
IDE/ATA Drives: Энэ нь компьютерт
суурилагдсан primary master, primary slave эсвэл secondary master, secondary
slave дискний тухай мэдээлэл байх ба өөрөөр хэлбэл энэ хэсэг таны компьютерийн
хатуу дискний хэмжээ төрлийг харуулдаг байна.
Үндсэн санах ойн хэмжээ: Энэ нь тогтмол 640к
байдаг.
Өргөтгөсөн санах ойн хэмжээ:
Cache-ийн хэмжээ.
Санах
ойн төрөл: Ихэнх системийн
хувьд санах ойн (RAM) хэмжээ болоод төрлүүдийг харуулдаг.
Display
–ний төрөл: VGA/SVGA гэх
мэтээр бичигдэх ба энэ нь дэлгэцийн талаарх хамгийн ерөнхий мэдээлэл байдаг.
Serial
ports: Энэ бол таны
компьютерийн оролт ба гаралтын сериал (I/O COM) портын хаягийн тухай мэдээлэл
юм.
Parallel
ports: Таны компьютерийн
оролт ба гаралтын параллель(I/O LPT)
Портын хаягийн тухай мэдээлэл юм.
CMOS BIOS
Өмнөх хэсгүүдэд BIOS-ийн үүрэг дэлгэцэнд харуулах мэдээллүүдийн талаар тодорхой бичигдсэн. Тэгвэл эдгээр мэдээллийг шалгаж дэлгэцэнд гаргахын тулд BIOS уг компьютерийг анх ажилд бэлэн болгох үед бүх мэдээллээ өөрийн CMOS (Complementary Metal Oxide Semiconductor) ойдоо хадгалсан байдаг. Энэ бол BIOS дотор 64К зай эзлэж байдаг логик ой юм.
Өмнөх хэсгүүдэд BIOS-ийн үүрэг дэлгэцэнд харуулах мэдээллүүдийн талаар тодорхой бичигдсэн. Тэгвэл эдгээр мэдээллийг шалгаж дэлгэцэнд гаргахын тулд BIOS уг компьютерийг анх ажилд бэлэн болгох үед бүх мэдээллээ өөрийн CMOS (Complementary Metal Oxide Semiconductor) ойдоо хадгалсан байдаг. Энэ бол BIOS дотор 64К зай эзлэж байдаг логик ой юм.
Харин хадгалагдсан мэдээллээ алдахгүй байхын
тулд BIOS-ын микросхемийн 3.5V-ийн батарейгаар тэжээж байдаг ба энэ нь мөн
motherboard дээр байрладаг байна. Уг мэдээллийг уншихын тулд компьютерийн
setup-ын программыг ажиллуулна.
Тэжээлийн блок нь процесорлуу хүчдэл өгч хүчдэлийг
хуваарилах зорилгоор ажилладаг. Хүчдэл ихсэх багасах тогтворгүйжсэн шалтгаанаас
болж гэмтэл гарах тохиолдолд ихэвчлэн тэжээлийн блок гэмтдэг. Бүх цахилгаан
хэрэгсэл цахилгаан тэжээлийн үүсгүүрийг хэрэглэдэг бөгөөд үүнийг тэжээлийн блок
хангаж өгнө. Тэжээлийн блок нь үндсэн хэд хэдэн хэсгээс бүрдэнэ.
Тэжээлийн блок болон компьютерээ хүчдэлээс
хамгаалах зорилгоор тэжээлийн залгуураа хүчдэл тогтворжуулагчтай холбож өгч
болно.Ингэсэн тохиолдолд компьютерийг хүчдэлээс болж гэмтэх гэмтэлээс хамгаалж
чадна.
Сүүлийн үеийн тэжээлийн хамгийн найдвартай
хамгаалагч нь АНУ-д үйлдвэрлэсэн TRIPP-LITE юм. Энэ нь тэжээлийн хамгийн сайн хамгаалагч юм.Энэ төхөөрөмж
нь гэр хороолол болон хүчдэл тогтворгүй байдаг айл болон албан байгууллагуудад
хэрэгтэй байдаг. Хамгийн сүүлийн үеийн хамгаалалт сайтай тэжээлийг блок. Сэнс
ихтэй байх тусам халалт удаан хэвийн ажиллагаа өндөр байна.
Уян диск агуулагч буюу Floppy Drive (A:) нь хатуу дисктэй
харьцуулахад маш бага багтаамжтай авч болдог уян дискүүдийг хэрэглэдэг.Уян диск
драйвэр дискээ уншихгүй байх олон шалтгаан байдаг.Диск агуулагч бүрийг латин
цагаан толгойн үсгээр тэмдэглэх бөгөөд энэ нь мэдээллийг хаанаас хайхыг
компьютерт хэлж өгөх боломжийг олгож өгдөг. А:үсгээр уян, Е: үсгээр компакт
диск агуулагчыг,С: үсгээр хатуу диск агуулагчийг тус тус тэмдэглэдэг. Гэмтэлтэй
диск уншихгүй мөн гэмтэлтэй дискээ
форматлаж уншиж болдог.Уян дискээр дамжигдаж ихэвчлэн вирус халдварладаг.
Компакт диск агуулагч буюу CD Drive (E:) нь уян дискийг бодвол
илүү багтаамж ихтэй диск юм.Системийн блок дотор байрлуулсан эсвэл компьютерт
залгасан CD ROM нь компакт дискэн дээрх мэдээллийг унших хадгалах боломжийг компьютерт олгодог. CD ROM нь
сүүлийн үеийн РС-д чухал үүрэг гүйцэтгэдэг төхөөрөмийн нэг юм.Системтэй CD
уншуулж шууд хатуу дискээ форматлах ,систем суулгах,дуу кино клип тоглоом үзэх
хуулах зэрэг үйлдлүүдийг хийж болдог. CD ROM нь RAM-аас шалтгаалж хурдан удаан
унших үйлдэл гүйцэтгэх нь бас шалтгаалдаг.
Optic disk
Оптик дискэн дээрх мэдээллийг лазерийн гэрлийн тусламжтайгаар уншиж бичдэг.Оптик дискэнд CD-ROM, CD-Recordable, CD-ReWritable, WORM диск нар орно.
Оптик дискэн дээрх мэдээллийг лазерийн гэрлийн тусламжтайгаар уншиж бичдэг.Оптик дискэнд CD-ROM, CD-Recordable, CD-ReWritable, WORM диск нар орно.
CD-ROM (Compact Disk- Read Only
Memory)
CD-ROM нь компакт дискэн дээр бичигдэж ирсэн график дүрс, дууг зөвхөн уншихаас ямар нэг юм бичих боломжгүй. Дууны CD-гээс дууг зөвхөн сонсохоос дуу нэмж бичих боломжгүй байдаг. Сүүлийн үеийн бүх компьютерүүд CD-ROM төхөөрөмжтэй ирдэг. CDROM-ын компакт дискийг унших хурд нь 1x, 2x, 4x, 8x, 16x, 32x, 40x, 48X,50x,52X зэрэг байдаг.
CD-ROM нь компакт дискэн дээр бичигдэж ирсэн график дүрс, дууг зөвхөн уншихаас ямар нэг юм бичих боломжгүй. Дууны CD-гээс дууг зөвхөн сонсохоос дуу нэмж бичих боломжгүй байдаг. Сүүлийн үеийн бүх компьютерүүд CD-ROM төхөөрөмжтэй ирдэг. CDROM-ын компакт дискийг унших хурд нь 1x, 2x, 4x, 8x, 16x, 32x, 40x, 48X,50x,52X зэрэг байдаг.
1X гэдэг нь өгөгдөлд хандах хурд нь секундэд
150Kb юм.
2X нь секундэд 300 килобайт 4X-600kb гэх
мэт.
Компакт диск нь 120мм-н диаметртэй байдаг.
Нэг компакт диск нь 72 минутын стерео дуу хадгалдаг. Компакт дискний мэдээлэл
хадгалах хэмжээ.нь 650Mb бөгөөд энэ нь 250000 хуудас текст эсвэл 7000 фото
зураг, дүрс багтах боломжтой юм.
Компакт диск нь асар их хэмжээний мэдээллийг
хадгалах чухал хэрэгсэл болсон. Зөвхөн дууны CD-ч биш текст зураг
атлас,хөдөлгөөнт зураг, видео зэргийг агуулсан танин мэдэхүйн нэвтэрхий толь,
гадаад хэл сурах CD,тоглоомын болон ном сэтгүүлүүдийг CD дээр бичиж гарахаас
гадна видео кино бичсэн ч байдаг.
CD-R (Compact Disk -
Recordable)
Өгөгдөл, дуу, видео зэргийг бичихэд зориулсан форматтай ирдэг энэ компакт дискийг ердийн CD-ROM төхөөрөмж унших боломжтой. Фото зураг боловсруулдаг чанараараа дэлхийд дээгүүрт ордог Кодак компани нь Photo CD гэсэн технологийг гаргасан. Энэ нь ердийн зургийн аппаратаар авсан зургийн хальсыг тусгай зориулалтын сканераар татан авч CD-ROM дискэн дээр хуулж бичдэг байна.
Өгөгдөл, дуу, видео зэргийг бичихэд зориулсан форматтай ирдэг энэ компакт дискийг ердийн CD-ROM төхөөрөмж унших боломжтой. Фото зураг боловсруулдаг чанараараа дэлхийд дээгүүрт ордог Кодак компани нь Photo CD гэсэн технологийг гаргасан. Энэ нь ердийн зургийн аппаратаар авсан зургийн хальсыг тусгай зориулалтын сканераар татан авч CD-ROM дискэн дээр хуулж бичдэг байна.
WORM disk (Write Once, Read Many
disk)
Энэ дискэнд мэдээллийг зөвхөн нэг л удаа
бичдэг. Харин мэдээллийг дискнээс хэдэн ч удаа уншиж болно. Үүнийг мэдээлэл
хадгалах зориулалттай ашигладаг.
CD-RW (Compact Disk - ReWritable)
Энэ дискэн дээрх мэдээллийг арилгаад ахиж
хуулж болдог. Энэ технологийг Erasable Optical Disk гэж нэрлэдэг. Урьд нь бичиж хадгалсан
материалаа шинэчилсний дараа эргээд хуулж хадгалах шаардлагатай хүмүүст
зориулсан.
Гэмтэлтэй
CD-ийг оношлох түүнийг сэргээн засварлах.
Ердийн тохиолдолд Гэмтэлтэй CD-с өгөгдлийг
хуулах ажиллагаа хэд хэдэн удаа давтагддаг ба эдгээр нь үр дүнд хүрэхгүй бол
эцсийн эцэст хуулах ажиллагааг зогсоодог байна. Гэвч CD-ний гэмтсэн хэсгийн
өгөгдлийг сэргээдэг, хуулбарладаг ердийн хуулах программаас алгоритм сайтай
тусгай программууд байдаг.Ийм программ гэмтэлтэй хэсгийг олон дахин уншиж
гэмтэлтэй хэсгээс уншигдаж байгаа бага ч гэсэн хэсгийг цуглуулан мэдээллийг
бүрдүүлэхийг хичээдэг.Хэрвээ бүх мэдээллийг уншиж чадахгүй байгаа ч гэмтэлийг
бүрэн сэргээж чадахгүй ч гэсэн хуулах үйлдлийг зогсоохгүй ба эцэст нь
өгөгдөлийг уншигдахгүй хэсгийг нь хаяад файлыг нааж уншигдах хэсгийг нь хуулна. Олонхи тохиолдолд
утилить-сканер гэмтэлтэй гэж үзэж уншиж чадаагүй хэсгийг хуулах тусгай
программууд сэргээх нь буй. Зарим тохиолдолд энэ программ нь гэмтэлтэй хэсгийн
хэмжээг олон дахин багасгаж эцэст нь
цуглуулан уншихдаафайлыг бүрэн сэргээдэг ялангуяа хөгжим дуу дүрстэй файлд нь
үйлдэл сайн үр дүн өгдөг байна. Өөрөөр хэлбэл гэмтэлтэй багахан хэсгүүд файлыг
уншихад нэг их нөлөө үзүүлдэггүй байна.
Хатуу диск болон уян дискний ялгаа:
1.Кассетний соронзон материал нь нарийн
фластик материал дээр түрхэгдсэн байдаг.Харин хатуу диск дээрх соронзон
материал нь өндөр нягтралтай хөнгөн цагаан эсвэл шилэн дээр түрхэгдсэн
байдаг.Дараа нь үүнийгээ толь мэт
зүлгэдэг байсан.
2.Кассетний хувьд урагш хойш гүйлгэж хүссэн
мэдээлэлдээ хүрдэг бол харин хатуу дискний ямар ч секторт маш хурдтайгаар унших
толгой нь очих боломжтой байдаг.
3.Кассетэн дээрх мэдээллийг унших бичих
толгой нь шууд хүрэлцдэг бол хатуу дискний толгой нь гадаргуугаас тодорхой
хэмжээний зайтай байдаг.
4.Кассетний тууз нь ойролцоогоор 1 сек
5.08сек/см хурдтайгаар толгой дээгүүр гүйдэг байсан бол хатуу диск 272
км/цагийн хурдтайгаар эргэлддэг.
5. Хатуу дискэн дээрх мэдээлэл кассетний
туузтай харьцуулбал маш бага хэмжээний соронзон бүсэд хамаардаг.
Нэг секунтэд хэдэн байтийг CPU рүү илгээж
чадахийг илтгэсэн хэмжээ энэ нь 5-40mb байдаг.Энэ нь CPU ээс өгөгдөлийг унших
хүсэлт тавьсаны дараагаар анхны байтыг CPU-рүү илгээх хугацаа. Энэ нь ихэвчлэн
10-20мил/сек байдаг.
Сүүлийн үеийн хатуу диск нь хэдэн зуун
гегабайтаар л хэмжигдэх болсон байна.Хэмжээ үзэмж нь харьцангуй бага овор
хэмжээ багатай болж үйлдвэрлэгдэж байна.
Хатуу дискний үндэс
Анх хатуу дискийг
1950аад онд үйлдвэрлэн эхэлсэн тэр үеийн Хатуу диск одоогийн 21” ийн телевизийн
дайтай ба багтаамж нь хэдэн мега байт ийн дайтай байсан.энэ үед хатуу дискийг
Ficred disk гэж нэрлэдэг байсан.
Хатуу дискний дараагаар уян диск гарч ирсэн
гэхдээ уг хоёр дискний хийгдсэн материал нь ондоо учраас нэгийг нь хатуу нөгөөг
нь уян диск гэж нэрлэдэг болсон.
Хатуу диск агуулагч нь компьютерийн системийн
блок дотор бэхлээтэй байдаг.
HDD (Hard Disk Drive)
Хатуу дискийн
төхөөрөмж нь хатуу дискийг байрлуулах, файл бичих,унших
зэргийг хянадаг механизм юм. Хатуу дискийн
төхөөрөмжийг ихэвчлэн “Hard drive” гэж дууддаг ба үүнийг хүмүүс ихэвчлэн хатуу
диск гэж ойлгодог. Энэ хоёр нь нэг дор байдаг боловч тус тусдаа үүрэгтэй хоёр
зүйл юм.
HD (Hard disk)
Хатуу
диск нь Hard Disk Drive буюу HDD-гийн нэг хэсэг бөгөөд томоохон хэмжээний
өгөгдлийг хадгалах зориулалт бүхий төхөөрөмж юм.Сүүлийн үеийн компьютерт
дагалдаж ирж байгаа компьютер нь ихэвчлэн 40Gb-аас дээш байгаа.Ихэнх компьютер
ганц хатуу дисктэй байх ба түүнийг С диск гэж нэрлэдэг. Хатуу диск ажиллаж байх
үед түүний дохиоллын гэрэл асч байдаг. Хатуу дискний төхөөрөмж нь мэдээлэл
унших бичих хэд хэдэн толгойтой байна.Компьютерт хэрэглэгдэж байгаа бүх
программууд энд хадгалагдана. Шинэ программ хангамж ашиглахаас өмнө хатуу
дискэнд бичиж компьютерт суулгаж өгдөг. Хатуу дискэн дээрх мэдээллийг эмх
цэгцтэй хадгалахын тулд төрөлжсөн нэр бүхий директорыг ашиглана.хатуу дискэнд
хадгалагдах мэдээллийг байтаар хэмжинэ. Хатуу дискийн Motherboard-д залгадаг
интерфейс нь нь IDE, EIDE, SCSI төрлийнх байдаг. EIDE
интерфейстэй UltraDMA/66, UltraATA/66 дискнүүд өгөдлийг 66Mbps
хурдаар дамжуулдаг.
Хатуу дискийг голчлон Seagate, Quantum фирмүүд үйлдвэрлэдэгээс Maxtor,
Fujitsu, Samsung, Western Digital зэрэг
компаниуд ч өөр өөрсдийн технологийг ашиглан өөрчилдөг.
Seagate фирмийн хатуу диск.
Хатуу дискны ажиллагааг үнэлэх хоёр хэмжүүр байна.
· Data
rate – буюу секундэд хэдэн
байтыг CPU-рүү илгээж чадахыг илтгэсэн хэмжээс. Ихэвчлэн 5-40Mb байна.
· Seek
time – буюу CPU-с файл авах
хүсэлт ирсэнээс хойш хэр хугацааны дараа уг файлын анхны байтыг CPU-рүү илгээж
байгааг заасан хэмжээс. Энэ хугацаа нь ихэвчлэн 10-20миллисекунд байна.
· Дараагийн чухал үзүүлэлт нь мэдээж хэсэг хатуу
дискний багтаамж capacity байдаг.
Мэдээллийг буюу өгөгдөлийг тээвэрлэх
хадгалах зорилгоор ашигладаг хэрэгсэлийг диск гэнэ. Одоо үеийн хатуу дискүүд нь
ихэвчлэн 20-320Gb ийн багтаамжтай орж
ирж байна.Энэ нь танд бага
санагдаж таны хийсэн зүйл чинь хатуу дискэндээ багтахгүй ч юм уу тийм хүндрэл
гарвал 80Gb ийн 2 хатуу диск
авсанаас нэг 160Gb эсвэл хэрэгцээгээрээ 320Gb ийн нэг диск авсан нь үнэ мөнгө болон
компьютерийн процессорт чинь ч зай бага эзлэх хөнгөн зэрэг ашигтай байдаг.
Хэрэв хоёр хатуу диск холбох шаардлага гарвал өөрийн буюу процессорынхоо хатуу
дискийг мастер болгоод дагавар буюу нөгөө холбосон хатуу дискээ slave болгоно.
Хэрэв тэгэхгүй бол таны процессорыг
нөгөө хатуу диск чинь танихгүй алдаа заах буюу зарим төхөөрөмжийг нь дутуу
таних магадлалтай байдаг. Хатуу дискээ ажиллагаатай буюу тэжээл бүрэн салаагүй
байхад салгавал шатах гэмтэх магадлал ихтэй байдаг. Мөн хатуу дискний нэг гол
үзүүлэлт нь түүний эргэлтийн хурд юм.Одоогийн АТА хатуу дискүүд нь минутанд
5400юмуу 7200 удаа эргэдэг. 7200 удаа эргэлтийн хатуу дискүүд нь ихэнх
тохиолдолд мэдээллийг харьцангуй хурдан дамжуулдаг. Зарим тохиолдолд хатуу
дискийн эргэлт нь өндөр үзүүлэлттэй байж өөрийн хэмжээндээ хүрч ажиллаж
чаддагүй энэ алдаа нь мэдээлэл дамжуулах алгоритм ч юмуу өөр бусад хүчин
зүйлээс шалтгаалж өөрийн хурдандаа хүрч чаддаггүй.
text-align: justify;">Ихэнхи хатуу дискэнд багтаамжийг
нэмэгдүүлэх зорилгоор хэд хэдэн дискийг давхарлан хэрэглэдэг. Энэ загвар хатуу
дискний хувьд гурван дисктэй зургаан унших бичих толгойтой байна.
No comments:
Post a Comment