Sunday, March 9, 2014

F1-F12 товчлууруудыг хэрхэн ашиглах вэ?

F1-F12 товчлууруудыг хэрхэн ашиглах вэ?

F1
Ихэнхдээ танд help menu буюу туслах цэсийг гаргаж өгдөг. Жишээ нь та Microsoft word дээр ажиллаж байлаа гэхэд F1 товчлуурыг дарах үед Microsoft word ийн туслах цэс автоматаар гарч ирэх болно. Тэгэхээр та заавал хулганаараа туслах цэсийг гаргаж ирэх хэрэггүй болно гэсэн үг юм. Мөн Windows desktop, Windows explorer наалттэй байх үед та F1 дээр дарах аваас Windows ийн туслах цэс гарч ирнэ.
F2
Та Windows дээр ажиллаж байх үедээ F2  ийг ямар нэг юмыг дахин нэрлэх буюу нэрийг нь солих үедээ ашиглаж болно. Үүнийг Windows дээр Rename гэж нэрлэдэг. Тэгэхээр та F2 ийг ашиглаад сурчих аваас ямар нэг file, folder ыхоо нэрийг солихын тулд заавал хулганыхаа баруун талд дарж rename хийх хэрэггүй болно гэсэн үг.
F3
Та Windows дээр ажиллаж байх үедээ хайлт хийх хэрэгтэй болох юм бол заавал search дарахгүйгээр F3 товчлуурыг дарахад л болоо. Хайх нүүр өөрөө гараад ирэх болно.
F4
Нилээд түгээмэл хэрэглэгддэг ба F4 ийг дарсанаар хаягын жагсаалтууд гарах болно. Жишээ нь та Internet explorer дээр ажиллаж байх үедээ F4 товчийг дарах аваас таны зочилж байсан интернет хаягуудын хаягууд гарч ирнэ. Энэ нь танд интернетийн хаягийг хурдан хайх ба үйлдэл хийх бололцоог олгох болно. Мөн та ажиллаж буй нүүрээ хаахыг хүсэх аваас F4 товчийг Alt товчлууртай хамт дарах хэрэгтэй. Ингэхэд ажиллаж байсан нүүр хаагдах болно.
F5 
Энэ нь refresh түлхүүр буюу засах, шинэчлэх зориулалттай юм. Бид интернетэд байх үедээ тухайн нүүртээ update хийх эсвэл дахин эхнээс нь эхлэх үедээ refresh хийдэг шүү дээ.
F6  
Энэ нь курсорыг программын бүтэцтэй холбож байдаг. Жишээ нь та энэ товчлуураар нэг нүүрээс нөгөө нүүрлүү шилжэж болдог.
F7
Үүнийг windows дээр ашигладаггүй. Гэхдээ зарим нэгэн программ дээр ашиглагдах нь бий. Таны ашиглаж буй прогаммд чинь F7 ашиглагддаг эсэхийг та мэдэхийг хүсвэл туслах цэс буюу help menu рүү нь ороод Function түлхүүрүүд рүү нь орж харж болно.
F8
Та компьютераа асааж байх үедээ F8 дээр дарах юм бол таны компьютер Safe mode оор асах болно. Энэ нь компьютерийг асуудалтай буюу алдаатай байгаа үед асаах нөхцөл юм.
F9 
Үүнийг windows дээр ашигладаггүй. Гэхдээ зарим нэгэн программ дээр ашиглагдах нь бий. Таны ашиглаж буй программд чинь F9 ашиглагддаг эсэхийг та мэдэхийг хүсвэл та туслах цэс буюу help menu рүү нь ороод Function түлхүүрүүд рүү нь орж харж болно. 
F10
Энэ нь олон программууд дээр menu bar буюу цэсийг гаргаж ирэхэд ашиглагддаг. Та F10 цэсийг идэвхжүүлэхдээ ашигладаг ба харин бусад товчлууруудаар цэс дотор үйлдэл хийдэг. F10 ийг дарж байхдаа мөн shift товчлуурыг хамт дарах вм бол shortcut menu гарч ирэх буюу шууд хүргэх линкүүдийг гаргаж ирнэ.
F11
Тй internet explorer дээр ажиллаж байхдаа F11 ийг дарах аваас таны үзэж байсан нүүр том хэмжээгээр буюу дэлгэц дүүрэн байдлаар гарч ирнэ(Full screen mode). Ингэснээр бүх toolbars ууд алга болж дэлгэц илүү том болж харагдана. Харин та хэрвээ дэлгэцээ буцаад хэвийн байдалд нь оруулмаар байвал дахин F11 дээр дарахад болно.
F12
Үүнийг windows дээр ашигладаггүй. Гэхдээ зарим нэгэн программ дээр ашиглагдах нь бий. Таны ашиглаж буй программд чинь F12 ашиглагддаг эсэхийг та мэдэхийн тулд та туслах цэс буюу help menu рүү ороод Function  түлхүүрүүд рүү нь орж харж болно. Гэхдээ эдгээр түлхүүр товчлууруудын хэрэглэгдэх хэрэглээ нь бүх программ дээр адил байдаггүй гэлгийг та санах хэрэгтэй. Дээрх хэрэглээ нь нийтлэг хэрэглэгддэг хэрэглээ юм.  

No comments:

Post a Comment