Компьютерийн систем
Компьютер гэдэг нь өгөгдлийг богино хугацаанд боловсруулж үр дүнг гаргах машин юм. Мөн электроник болон электро механик хэсгүүдээс бүрдсэн төхөөрөмжийг компьютер гэнэ. Энэ төхөөрөмжийг дангаар нь ашиглах боломжгүй бөгөөд дараах зүйлүүд нэгдэж компьютерийн системийг бүрдүүлдэг. Ингэснээр бид өөрийн хэрэгцээндээ ашиглах боломжтой болдог.
Hardware(техник хангамж)
Software (програм хангамж)
1. Програм хангамж
Програм хангамж гэлэг нь техник хангамжийг хэрэглэгч бүрэн хэрэглэх нөхцөлийг хангаж өгдөг байх ёстой. Өөрөөр хэлбэл өргөдөл боловсруулхын тулд техник хангамж хэрхэн ажиллахыг удирдах зааврын цуглуулга юм.
Компьютерийн програм хангамжийг:
- системийн(System Software)
- Хэрэглээний(Application Software)
- Драйвер програм(Driver Install)
- Мэргэжлийн(Photoshop, AutoCAD, MathCAD)
- Utility програм(Scandisk, Kaspersky) гэх мэт ангилж болно.
- Системийн програм хангамж нь техник хангамж болон програм хангамжийн хоорондын үйл ажиллагааг зохицуулан хэрэглэгчдэд хамгийн энгийн хэлбэрээр компьютертай харьцах боломж өгч байгаа системийн програм юм. Дэлхий дээр Windows, Unix, Linux, Macintosh гэх мэт үйлдлийн системүүд хэрэглэгдэж байна. Эдгээрээс хамгийн өргөн хэрэглэдэг нь Windows үйлдлийн систем юм. Одоогоор манайд Windows XP, Windows Vista, Windows 7 үйлдлийн системүүдийг өргөн хэрэглэж байна.
- Хэрэглээний програм хангамж нь хүмүүст компьютерийг ашиглахад хялбар болгож өгдөг. жишээ нь: Word Excel Media player гэх мэт.
- Драйвер програм нь үйлдлийн систем болон техник хангамжийн хоорондын тохирго хийхэд хэрэглэнэ.
- Мэргэжлийн нь хэрэглээний програмтай адил бөгөөд зориулалт нь тодорхой нэг зүйлд зориулагдсан. Жишээ нь барилга,техникийн зураг зурах, хитийн шинжилгээ хийх гэх мэт.
- Utility програм нь техник хангамжийг ямар нэг хэлбэрээр дэмжих, түүнийг засах, шалгах зэрэгт хэрэглэгдэнэ.
Компьютерийн техник хангамж нь бидний гарт баригдаж нүдэнд харагдаж байгаа бодит биет тоног төхөөрөмжүүдийг хэлнэ. Эдгээр нь өөрийн гэсэн нэр, хүчин чадал, онцлог шинж чанартай байдаг бөгөөд өөрийн гэсэн гүйцэтгэх үүрэгтэй. Техник хангамжийг өөр өөр компаниуд үйлдвэрлэдэг. Intel ASUS Sony гэх мэт. Техник хангамжийг дараах байдлаар ангилна:
- Оролтын төхөөрөмж
- Санах ой
- Төв процессор
- Эх хавтан, нэмэлт карт
- Гаралтын төхөөрөмж
- Хадгалах төхөөрөмж
- Холбооны төхөөрөмж
Тогтмол санах ой - ROM (Read Only Memory)
Бусад төрлийн санах ой
RAM: Компьтер ажиллаж байх үед мэдээллийг хаана эсвэл хааш нь шилжүүлэх зэргийг RAM буюу шуурхай санах ой зохицуулж байдаг.
ROM: Тогтмол санах ой руу өгөгдлийг бичих боломжгүй зөвхөн уншдаг бөгөөд компьютерийг асаахад ажиллуулдаг Boot програм хадгалагддаг.
Нэмэлт картууд: Өөрийн гэсэн онцлог үүрэгтэй, бие даасан оролт гаралттай төхөөрөмжүүдийг хэлнэ.
Display card: Энэ төхөөрөмж нь дэлгэцийг эх хавтантай хошлбож өгөх бөгөөд микро процессорын хийж байгаа үйлдэл програм хангамжийг хэрэглэгчдэд харуулах үүрэгтэй.
Sound card: энэ карт нь дууг компьютерээс Speaker буюу чанга яригч руу гаргах мөн микрофоны тусламжтайгаар дууг компьютерт бичиж хадгалах боломжийг олгодог.
LAN card: Энэ төхөөрөмж нь компьютерууд хоорондоо холбогдож мэдээлэл солилцоход хэрэглэгдэнэ.
Уян диск нь ихэвчлэн мэдээллийг зөөвөрлөхөд зориулсан байдаг бөгөөд ямар ч зориулалтаар хэрэглэж болно.
Хатуу диск нь багтаамж ихтэй. Нэг компьютерт 1-4 хатуу диск зэрэгцүүлэн тавьж болно.
Flash Disk
Flash Disk сүүлд шинээр маш хүчтэй гарч ирсэн зөөхөд хялбар хийгдсэн диск юм. Энэ диск нь түлхүүрийн зүүлт шиг хэмжээтэй USB port-той компьютерт шууд холбож хэрэглэнэ.
ь Memory Disk дижитал камерт зориулагдсан дикс юм. Энэ диск нь овор хэмжээний хувьд маш жижиг боловч дотоод багтаамж нь байдаг онцлогтой юм.
Зураг 16. Flash диск
7. ХОЛБООНЫ ТӨХӨӨРӨМЖ
Орчин үед хүмүүс компьютерийн сүлжээ ашиглан мэдээллийг хялбар солилцох боломжтой болсон. Интернет болон бусад сүлжээнд холбогдохын тулд тусгай зориулалтын техник хангамж, програм хангамжуудыг ашиглах хэрэгтэй. Иймээс сүлжээний холболтын төхөөрөмжүүдийн талаар орууллаа.
Интернетэд холбогдох нь
ь Телефон утасын модем–Telephone modem
Утасны шугамаар ISP буюу интернетийн үйлчлэгч компанитай (Internet Service Provider) холбодог төхөөрөмж юм.
ь Телефон утасны шугам–Digital subscriber line
Телефон
утасны шугамыг ашиглан өндөр хурдраа интернетэд холбох төхөөрөмж бөгөөд
энэ нь телефон утаса шиглах болон интернетээр үйлчлүүлэх боломжийг
зэрэг олгодог юм.
ь Кабелийн телевизийн шугам–Cable modem
Телевизийн кабелийг ашиглан интернетэд холбогдох төхөөрөмж юм.
ь Хиймэл дагуулын модем–Satellite modem
Хиймэл дагуулын хүлээн авагчийг ашиглан интернетэд холбогдох боломжийг олгодог модем юм.
ь Утасгүйхолболт - Wireless
Хүссэн газраасаа интернетэд утасгүй холболтоор холбогдох боломжийг олгоно.
No comments:
Post a Comment