Шүтлэг бишрэлийн боть
- Бага хөвгүүд гэр дотор исгэрэхийг цээрлэдэг. /Гэр дотор исгэрэвэл могой орж ирэх болно гэдэг/
- Бага хөвгүүд нуруугаа үүрэх буюу элгээ тэвэрч явахыг цээрлэдэг.
- Бага хөвгүүд ......... хүний малгай өмсөх, сахал амыг нь барих зэргийг цээрлэдэг. /Хишгээ даахгүй болно гэдэг./
- Бага хөвгүүд биеэ дээсээр ороож, чөдрөөр чөдөрлөж, аргамжаагаар хүлж, хазаар ногт зүүж наадахыг цээрлэдэг.
- Бага хөвгүүд туулайн зүрх идэхийг цээрлэдэг. /Туулайн зүрх идвэл аймтгай болно гэдэг./
- Бага хөвгүүд хоол идэж байгаад суниахыг цээрлэдэг. /Хэрэв суниавал гэдэс нь сунаж одно гэдэг./
- Бага хөвгүүдийг шөнөөр авч явахыг цээрлэдэг. /Хэрэв авч гарахаар болвол "Үнэгэн халзан бол! Үнэсэн халзан бол!" гэж хэлээд үнс буюу хайсны хөөнөөс магнайд нь түрхэж гардаг.
- Бага хөвгүүд цог салгаж наадхыг цээрлэдэг. Цог салгаж наадвал /Мал гээгдэнэ./ гэж хэлдэг.
- Бага хөвгүүдэд дэлүү, өнчин элэг,сангирцаг,тархи, нугалуур, ужирхай,цагаан махны толгой, зүрхний шалхаг өгөхийг цээрлэдэг.
- Бага хөвгүүд элэгээ ..............хэвтэх, завилан суух, үүд алдла, гэр түших, гал салгаж наадах, газар алдлахыг цээрлэдэг.
- Бага хөвгүүд хоол идсэний дараа суниаж болохгүй гэдэг, хэрэв суниавал ходоод тэлэгдэж, гэдэс сунана гэдэг.
- Бага хөвгүүдэд толь үзүүлэхийг цээрлэдэг. /Толь үзвэл хэлгий болно./ гэж хэлдэг.
- Бага хөвгүүдэд малын хэл идүүлэхийг цээрлэдэг. /Хэлд орох нь удаан болно./ гэж хэлдэг.
- Бага хөвгүүдэд улаан нүд гарвал тэр айл гаднаас хүн ирэхийг хориглож үүдэн дээрээ улаан бүс өлгөж орж болохгүй гэсэн тэмдэг тавьдаг.
- Насанд хүрсэн хүүхэн хүн хөл гараа чиг ужиггүй сарвалзуулах буюу юм хумаа өшиглөхийг цээрлэдэг.
- Хөвгүүд нохой унаж наадахыг цээрлэдэг. /Нохой унавал хойноо унаж зайлдах морьгүй явган гүйх болно/ гэж хэлдэг.
- Хүний хүүр дээр гарахыг цээрлэдэг ба хүрийн мод, чулууг хөдөлгөх, юм хумыг нь авах зэргийг цээрлэдэг.
- Их хүн үүдэнд суух, нохойн идэш барих, гэрийн оосор бүчээс дүүжлэгдэхийг цээрлэдэг.
- Хумхай хэдрэг, хумхай дээс, нохойн цагаан баас барихыг цээрлэдэг.
- Малын хашаа хороо, зэл уяа, хотон дотор шээх бцюу баахыг цээрлэдэг.
- Морь хөтөлж гэрийн үүдэнд ирэх ба цулбуурыг нь бариад гэрт орохыг цээрлэдэг.
- Морь унаа унахдаа буруу биеэс нь мордохыг цээрлэдэг.
- харанхуй шөнө идэж байсан юмаа авч гарах буюу ам хамраа арчилгүй гадаа гарвал шулам долоож орхино гэж цээрлэдэг.
- Хазаар, ногт, чөдөр зэрэг зүйлээр морь цохих, хүн хазаарлах, ногтлох, чөдөрлөхийг цээрлэдэг.
- Морины толгой руу цохихыг онц цээрлэдэг. / Морины толгой молор эрдэнэ/ гэдэг ба /Морины магнайд Тамирын бурхны зураг байна/ гэдэг.
- .......... үгүй үхэр төрвөл эзэн айл нь нэг хоног цээр барьдаг.
- Тэмээ төрвөл хорин нэг өдөр цээр барьдаг.
- Морь агталбал долоон хоногт цээр барьдаг.
- Гэрээс хүн нас барсан бол тэр айл 49 хоног мал гаргах,гэрээс юм гаргах зэргийг цээрлэдэг.
- Үнс болон хог бугыг нэг газар хамт хаяхыг цээрлэдэг. /Тиймээс гэрээс долоон алхамын гадаа тусд нь цэвэр газар цөм асгадаг.
- Гол горхи булаг рашаанд шээж баах, хир угаах, цустай юм, бузар юм хаяхаар болвол "Газар усны савдаг.........................." гэж ............ үйлдэхийг цээрлэдэг.
- Ямар ч байдалд хүний толгойд байх малгай алчуурыг авч хаяхыг цээрлэдэг. Ойрад монголын зан үйлийн соёл:
- Харанхуй шөнө нүүр царайгаа тольдож үс гэзгээ самнахыг цээрлэдэг.
- Явган сууж байгаад хоол будаа идэхийг цээрлэдэг ба босоогоороо хоол идэхийг цээрлэдэг. /Босоогоороо хоол идвэл ямаа нь босоогоороо төрнө гэдэг ба зарим нутагт үхэр нь босоогоороо төрнө гэдэг/
- Идээний дээжийг түрүүлээд хүнд барихыг цээрлэдэг. /Харин гал, бурхан, газар усанд өргөсний дараа хүнд барьдаг./
- Савтай идээ ундааг үүдрүү харуулж хийхийг цээрэлэдэг.
- Гаанстай тамхи хүнд барихдаа толгойг нь хүн зүг харуулж барихыг цээрэлдэг.
- Хнтга шөвөг зэрэг иртэй үзүүртэй юмаар газар бүлж шаахыг цээрлэдэг.
- Хутга, илд жад, хүрз, алх, хадуур зэрэг иштэй зүйлийг хүнд өгөхдөө ир талыг нь хүний зүг харуулж өгөхийг цээрлэдэг ба авч гарч орохдоо өмнөө барьж явахыг цээрлэдэг.
- Орондоо орсноос хойш дуу дуулах, санаа алдахыг цээрлэдэг.
- Шувууны үүр эвдэх ба өндгийг нь хамгаалахыг цээрлэдэг.
- Хун, ангир, тогоруу мэт усны шувуу хороохыг цээрлэдэг
- Билүүг хүний гарт бариулж өгөхийг цээрлэдэг тул газарт хаяж өгдөг.
- Бууны аман дээр малгай өлгөхийг цээрлэдэг.
- Бууны ам нийлүүлэх ба чиг ужиггүй хүний тал бууны ам харуулахыг цээрлэдэг.
- Мис илэхийг цээрлэдэг./ Наг мис толгой нь гэлэнгийн сүнстэй юм гэж хэлдэг./
- Нар орсноос хойш гэрээс цагаан идээ өгч гаргахыг цээрлэдэг.
- Бусдаас айраг цэгээн хөрөнгө авахдаа сүү өгөөд авдаг ба цагаан идээг хүнд өгөхдөө саванд нь урдаар хийж дахин дээрээс нь бага аваад өгдөг./ Энэ нь цагаан идээний дээжийг хүнд өгөхөөс цээрлэж байх ёсон гэнэ./
- Ирж явах хүний өмнөөс буюу явж одох хүмүүсийн хойноос ус, үнс, хог цацахыг цээрлэдэг.
- Хүний хажууд эвшээх, унгах, нусаа нийх, үүрэглэх санаа алдах, хараал тавих, бусдыг муулахыг цээрлэдэг.
- Хүний хажууд учир зүггүй инээхийг цээрлэдэг. /Инээснийг сур, уйлсныг аргад гэж хэлдэг./
- Айлын үүдээр морьтой дайруулж гарах ба айлын хотон дотор морьтой гарахыг цээрлэдэг.
- Малын хот буюу бэлчиж явсан мал, сүргийн дотор унаа хөсөгтэй өнгөрөхийг цээрлэдэг.
- Айлд орохдоо хормойгоо шууж, ханцуйгаа шамлаж орохыг цээрлэдэг.
- Айлын үүдийг буруу талаар нь сөхөж орохыг цээрлэдэг.
- Айлд түүхий мах ил авч орохыг цээрлэдэг.
- Айлд ирсэн хүн голомтын дээд биеэр наагуур цаагуур алхахыг цээрлэдэг.
- Малын хот, морины зэл, хурга ишигний дээр шээж баахыг цээрлэдэг.
- Хүн айлд шээхийг цээрлэдэг. /Ямар нэгэн шалтгаанаас болж шээсэн бол шээстэй дэвсгэр хөнжлийг үүрүүлээд явуулдаг буюу ямар нэг завшаан дайруулж байгаад шээстэй дэвсгэр хөнжилөөс нь бичхэн /жаахан/ авч хоол будаанд нь хийж идүүлдэг. Гэтэл хүн амьд ямарч зорилгогүйгээр баасан бол цээрлэдэггүй./
- Цахилгаан цахилж луу дугарч байхад цагаан юм дэлгэх буюу цагаан хувцастай орж гарахыг цээрлэдэг.
- Хайсан тогоон дотор иртэй юм оруулахыг цээрлэдэг.
- Хутгаар хайснаас мах хатгаж авахыг онц цээрлэдэг.
- Хайсан тогоо дотор хэрэггүй хар ус буцалгаадбайхыг цээрлэдэг.
- Хар хайсаар ус хутгаж авахыг цээрлэдэг.
- Гал руу давс цацахыг цээрлэдэг. /Галын бурхан цочино гэж хэлдэг./
- Гал голомт руу бузар муу зүйл оруулах, зорилготойгоор нулимах, нус нийхийг цээрлэдэг.
- Голомтонд ус цутгахыг цээрлэдэг ба хүний айлийн голомт руу ус хийхийг цээрлэдэг.
- Хүний айл голомтод мод хатгах, илд жад шаах, гадас шаахыг цээрлэдэг.
- Билгийн улиралын 11сарын 7,8,9-нд ном нээхийг цээрлэдэг.
- Цагаан идээ усанд оруулахыг цээрлэдэг. /Үхрийн дэлэн хавдана гэж хэлдэг./
- Аяга шаазанд цай хийж өгөхдөө буруу эргүүлж хийх, хүний гар дээр цалгиулж асгах, гарын хуруугаа дотор нь оруулахыг цээрлэдэг.
- Ам нь хэмтэрхий буюу хагархай аяганд цай ундаа хийж хүнд өгөхийг цээрлэдэг.
- Аяга шанага халбага, савхаар тогшиж цохихыг цээрлэдэг.
- Тариа буудай тоолохыг цээрлэдэг. /тариа будаа тоолвол хоосорно, таван малаа тоолвол баяжина гэж хэлдэг./
- Аягатай идээд савх хатгаж өгөхийг цээрлэдэг.
- Бариа гэрийн үүдийг буруу талаас нь сөхөж орохыг цээрлэдэг.
- Бариа гэрийн үүдийг хариулагтай хонох буюу гэгээн өдрөөр өрхөө бүтээхийг цээрлэдэг.
- Гэрийн баруун талд хог үнс асгавал, эрийн хийморь хэвтэнэ гэж цээрлэдэг.
- Эмээлийн бүүргийг наран суух зүг харуулж тавихыг цээрлэдэг.
- Хоол идэх хутгах юмыг газар унагахыг цээрлэдэг. /Хүний насан туршдаа идэх будаан хэмжээтэй байдаг вм гэдэг тул асгах өргөх вм болвол будаа нь түргэн түүж гэж хэлдэг./
- Алсан ангийг ганцаар хувьчлахыг цээрлэдэг. /Учир нь ан амьтан гэдэг тэнгэрийн хишиг гэж үздэг тул түүнийг бусдаас харамлаж болдоггүй. Харин тэнгэрийн хишгийг тэгш хуваана гэж айл хошуу хүмүүст хувааж шорлог хүртээдэг./
- Гэр оронд орж ирсэн ан амьтан жигүүртэн шувууг алахыг цээрлэдэг.
- Өнчин ганцаар явсан анг ч алахыг цээрлэдэг. / Энэ нь ан амьтаны уг тасалж үгүй болгохүйг бодож байгаа хэрэг юм./
- Махан идээн дотроос нойр булчирхай , хэлний үзүүр, задлаагүй улаан хоолой, уяагаар боосон ходоодтой цусны шортой хэсэг зэргийг идэхийг цээрлэдэг.
- Үхрийн махыг шүүрхийгээр нь идвэл (мундас) гарна гэж хэлдэг тул шүүрхийгээр нь идэхийг цээрлэдэг.
- Гийчин ирэхэд далны мөгөөрс, богино хавирга, атгаал чөмөгийг тавганд оруулахыг цээрлэдэг.
- Сэтэрлэсэн мал, хээлтэй мал, хөвгүүдэд заасан малыг алахыг цээрлэдэг.
- Сэтэртэй моринд цустай юм ганзаглуулах, үхдэл тээх, бузар юм ачихыг цээрлэдэг.
- Солгой гараар юм өгч авахыг цээрлэдэг. /Хэрэв солгой гараар хүнд юм өгөх чухал болвол зөв гар гэж хулууд өгдөг./
- Хуримын гийчин (хэрэгт) толгой нүцгэн явах ба толгой нүцгэнээр хүнд архи барихыг цээрлэдэг.
- Хацуйгаа шамалж орхиод хүнд юс өгөх ба хүнрүү зангаж авахыг цээрлэдэг.
- Залуу бага хүмүүс ахмад хүмүүсийн хажууд архи ууж тамхи татах, агсам тавьж айлд дуулахыг цээрлэдэг.
- Цайны шаар хийсгэх, алдах ба бузар газар асгахыг цээрлэдэг.
- Нохойг дуудаж аваад эргүүлж цохихыг цээрлэдэг.
- Босго унах гишгэх ба үүд алдалж зогсохыг цээрлэдэг.
- Үүдээр шагайж зогсох, эргэн дээр налж зогсох, хөндлөн суух түшиж зогсохыг цээрлэдэг.
- Гэрт ирсэн гийчин гарах үед тогоон дотор шанага байхыг цээрлэдэг. /Тиймээс гийчин гарч явах үед тогоон доторх шанагыг авч тогооны халивийг бүрхэж тавьдаг. Хэрэв гэрийн эзэн мэдэхгүй буюу мартахад хүрвэл гийчин өөрөө авч таглаад гардаг./
- Билгийн улирлын шинийн найман, арван таван, гучинг "Битүү өдөр" гэх буюу мацаг өдөр гэж хэлдэг тул, хол замд гарч явах, мал гаргах, бусдад юм зээлэх гэ мэтийг цээрлэдэг.
- Сонгино сармисны хальсийг галд оруулбал "Нүд уйлна" гэж хэлдэг тул тэдгээр зүйлсийг галд оруулахыг цээрлэдэг.
- Уулнаас чулуу гулдрах буюу ургаа мод хугалахыг цээрлэдэг. /Тэгж үйлдвэл газар усны савдаг хилэгнэнэ гэж хэлдэг./
- Булгийн эхэнд ургасан модыг огтлохыг цээрлэдэг. /Тэр нь лусын орон гэж үздэг./
- Хоёр чулуу хооронд нь хавирахыг цээрлэдэг. /Хоёр чулууг хооронд нь хавирвал "Чонын шүд хурцадна" гэж хэлдэг./
- Үнс, хөө хийсгэвэл хишиг буян, нүгэл хилэнц нь ялгагдахгүй болно гэж хэлдэг тул тэгж үйлдэхийг цээрлэдэг.
- Дээл хүрэмийн хормой хотоороо аяга шанаганы дээгүүр гарахыг цээрлэдэг.
- Эсгийгээр хавтага хийхийг цээрлэдэг. /Их санаа ердөө муу./
- Дээл хүрэмийг эвхэн тавихдаа өвөр захыг нь уруу харуулж хураахыг цээрлэдэг.
- Зүүдэндээ юм ярьсан хүнтэй үг хөндөхийг цээрлэдэг.
- Хээрээс олсон малгай авахыг цээрлэдэг ба хаяж гээгээд хээр удсан малгайг авахыг мөн цээрлэдэг.
- Биеийн эрхтэн дутуу, сохор, хэлгүй, мэдрэлийн өвчтэй хүнээр элэг доог хийх, дамнаж ярихыг цээрлэдэг.
- Хүн хэлсэндээ, биед хэрээ хазсан зараанд гэж хэлдэг.
- Хүний бие эрхтэн татах, түлэх, сорох, хэлэх буцах мэдрэлийн өвчтэй хүмүүсээр элэглэж тохуурхахгүй, дамнаж хэлэхийг цээрлэдэг.
- Цагаан сарын шинийн нэгэнд хүнд юм зээлж өгөхийг цээрлэдэг.
- Цагаан сар ба баяр ёслол хуримын үеэр аяга сав хэмхлэхийг цээрлэдэг.
- Цагаан сараар хэрүүл шуугиан хийхийг цээрлэдэг.
- Эм тан боосон цаасыг бузар газар хаяхыг уээрлэдэг.
- Үхдэл /үхээр/ хуучирвал зүг чиггүй гадаа хаяхыг цээрлэдэг. /Харин галдаа түлж орхидог./
- Шанага, галын шүлбүүр, чимхүүр, халтүүр зэргээр хүнийг цохихыг цээрлэдэг.
- Архи уухдаа гэрийн эзэнд нь амсуулалгүй уухыг цээрлэдэг.
- Гэрээс хүн гадагшаа гарч орой нь ирэхгүй байвал ор нь хоосон хонохыг цээрлэдэг. Тул хутга хайч мэт иртэй юм тавьж хондог.
- Хоол будаа идэж байгаад олон үг хэлж, бургих, амандах юмаа гаргаж хаях, тургих мэт үйлийг цээрлэдэг.
- Хулгай хийхийг цээрлэдэг. "Хулгайн сүүл хомхой" гэж хэлдэг. Гэтэл "Эрийн зүүсэн эрдэнд" хулгайчийг оруулдаг бөгөөд "Сайн хулгайч хариас, муу хулгайч хавиас" гэж хэлдэг хэллэг байдаг.
- Орь ганцаар ургасан модыг цавчих буюу, Орь ганцаар ургасан хад, өндөр толгой зэргийг малтахыг цээрлэдэг.
- Харь хүн хажууд хэрэлдэж, ноолдох буюу хөвгүүдээ загнаж цохихыг цээрлэдэг.
- Нүүж явахдаа байсан буйраа цэвэрлэхгүй хаяж явахыг цээрлэдэг.
- Хэн хүн ч шанагаа түшиж, хөлөө тэвэрч, элэгээ тэвэрч суухыг цээрлэдэг.
- Модоор мод цохиж, мунаар газар цохих ба малын тамгаар газар тамгалахыг цээрлэдэг.
- Хараал тавих буюу үхсэн хүний өөд шороо цацдаг заншил байдаг тул ер нь хүний өөдөөс шороо авч цацахыг цээрлэдэг.
- Онгодтой айлын гэр дээрээ хувцас хунар тавихыг цээрлэдэг.
- Хүн айлд орохдоо дээвэр даар нь юм хумаа тавьж орох буюу гэрийн бүснээс морио уяахыг цээрлэдэг.
- Гэрт үүрэлсэн хараацайн үүрийг эвдэж, зулзагыг нь барихыг цээрлэдэг.
- Зүү сүвлэж хүнд өгөхдөө утсны үзүүрийг нь зангидаж өгөхийг цээрлэдэг.
- Үүдний тотгоос морь уяавал орлогын ам нь хаагданагэж хэлдэг тул тотгоос морь уяахыг цээрлэдэг.
- Иртэй юмыг үүдэндээ өөд халайлгаж тавихыг цээрлэдэг. Хэрэв санамсаргүй үүдэнд өөд халайж тусвал махсаж байгаа юм байна гэж эргүүлж тавьдаг.
- Гэрийн үүдийг дээвэр дээр нь дэлгэж хаяхыг цээрлэдэг. Тиймээс эрхбиш эвхэж тавьдаг.
- Гурил, татуурга, араг, айргны суулга, хазаар ногт, чөдөр тушаа, нум сагадаг, дээлийн эдлэлийг гэрийн зүүн биед тавихыг цээрлэдэг.
- Гурван салааны уулзвар дээр буурь сунгах, ба гурван замын уулзуур дээр гэр барихыг цээрлэдэг.
- Тарвагыг усалж утаж алахыг хулэнцтэй гэж үздэгээс тэгж алахыг цээрлэдэг.
- Чоныг үүрэнд нь алж сүрэг таслахыг цээрлэдэг. Чоныг үүрэнд нь албал мал сүрэг хоосорно гэдэг.
- Үхсэн тэмээний сэг харвал зөв ам татаж гарахыг цээрлэдэг. Тэмээ бол мангасын сүнстэй гэдэг тул даруулга хийж буруу ам татаж өнгөрдөг.
- Шинийн долооныг "Хишиг өдөр" гэж хэлдэг бөгөөд энэ бдбр бусдад юм зээлж өгөхийг цээрлэдэг.
- Алсан малын аман хүзүүг салгалгүй хаяхыг цээрлэдэг. Салгалгүй хаявал малын хишиг буурна гэж хэлдэг ба "Хэн хэрэв" салгалгүй хаях юм болвол үхсэний хойно аман хүзүүг нь салгалгүй....................................хэнхэрдэгтэйгээ байх хэлтгий ёсондоо байх болно гэж хэлдэг.
- Ан авд гарахаас өмнө аяга шаазан мэт юмс эвдэр ч хагарахыг цээрлэдэг.
- Хөхүүр, буртаг, дашмаг, борби, мэт идээ цэгээ савлахдаа савны амсарыг үүдэн талруу хазайлгаж архи, цэгээ мэт зүйл хийхийг цээрлэдэг. Ингэж хийвэл "Хишиг арилж үднү" гэж хэлдэг.
- Хурим хийх шинэ гэрийг хоосон байлгадаггүй. Эрхбиш тулга тавьж сухсуурга, дэвсгэр, хөнжил, мэт эд бараа болон амгайлж тахисан.....................зүлээс хоёр ширсэн уутанд хийж барааны ширээ, морины......................................хайрцаг зэргээс оруулж тавьдаг.
- Хүүхэн мордуулсан айл хүүхэн нь гарсны ард гэр шүүрдэж, хогоо гаргаж хаяхыг цээрлэдэг.
- Гэрээс сав шидэж эгэмдэж гарах, чирч гарах ба хөлөөрөө өшиглөж гарахыг цээрлэдэг.
- Зарим айлд "Хөл цээр" гэж байдаг. /Хөл цээр гэдэг нь хүнд юмаа өгөхийг цээрлэдэгээс гадаа гэрт, харь хүн орохоос ч цээрлэдэг. Хөл цээрийг долоо хоног, арван дөрвөн хоног ба хорин нэг хоногоор барьдаг ба зарим айл сар, жилээр барих явдал ч байдаг./
- Хус модоор байшингийн нуруу хийхийг цээрлэдэг.
- Зандан модонд аянга буудаг гэж үздэгээс эд хэрэгсэл хийхийг цээрлэдэг буюу зарим айл гэрт оруулахаас ч цээрлэдэг заншилтай байдаг.
- Жангар/тод хэвлэл/ Шинжаний ардын хэвлэлийн хороо. 1986 оны хэвлэл 981 дүгээр нүүр
- Герман:............../Монголын шашин суртахуун/ Өвөр ардын хэвлэлийн хороо 1998 оны хэвлэл 140-р нүүр
- ........../Балар эртний амьд соёл- Бөө мөргөлийн тухай тольдол/ хятад хэвлэл. Шанхайн ардын хэвлэлийн хороо 2001 оны хэвлэл 244, 250-р нүүр
- Хар нохой хатирлаг гэдэг хэллэг нь "Тэнгэрийн хар нохой" гэх зурхайн /хар нохой цаг/ гэх үзлээс ирсэн байдаг. Энэ зурхайд тэнгэрийн хар нохойн цаг нь үдшийн бүрий буюу нохой цаг болой гэсэн байдаг.
- ............/Язгуур Монгол ба их хаад/ Өвөр Монголын ардын хэвлэлийн хороо 2008 оны хэвлэл 15,16-р нүүр
- Монгол хүрээ сияаны монгол үндэстний соёл түүхийн материал. /тод, хэвлэл/ Шинжяаны ардын хэвлэлийн хороо 2008 оны хэвлэл 329-р нүүр
- Шордаах- энэ үгийг /Ойрд нутийн аялгууны үгийн хураангуй/-д загнах уурлах гомдох гэж тайлбарласан ба /Ойрд аялгууны үгийн толь/-д /Шордайх/ гэж бичээд /үнэрхэх/ гэж тайлбарласан байдаг
- Цонхин чималхай, шилийн хонхорыг хаадаг.
- Цээжээн хагалах- өргөн элгэндээ буцалагсан ус уухыг цээжээн хагалах гэж хэлдэг.
- Ужирхай, хужирхай: Мал адгуусны гүзээний нугалаастай хэсгийг заадаг.
- З.Досон. /Тэнгисийн дөрвөн суман шавь нарын түүхэн дэх элэгтэй нарын тухай/, /Баруун монгол судлал/ 2009 оны 2-р хугацаа 83-р нүүр
- Нар хотлох- нар хүрээлэхийг заадаг. Үүнтэй адилаар / Саран хотлох/ гэж саран хүрээлэхийг заадаг.
- Ашиг гэж мөн хэлдэг, чихний сүйх зөөх хэсэгийг хэлдэг. Энэ үгийг Ойрд аялгууны үгсийн тольд ашиг гэж бичээд чихний гэдэс чихний алх гэж тайлбарласан ба Ойрд нутагийн аягууны үгсийн хураангуйд мөн ашиг, гэж бичээд чихний уураг гэж тайлбарлажээ.
- Өнгөрсөнд зарим нутгийн заншилд бэр хүн хүүхдүүдтэй болохоосоо өмнө төрхөмдөө харихыг цээрлэдэг. Хэрэв 3 жилийн дотор хүүхдүүдгүй болж төрхөмдөө харих чухалтай болвол эрх биш хүргэнээ дагуулж харьдаг. Тэгэхгүй ганц бэр харьвал хүргэндээ гологдсон гэж үздэг.
- /Өрчих зөрчих/ Хүний хэлснийг дагахгүй өөрийн хэлснээ зөв гэх, хүний үг авахгүй мэт байдлыг заадаг. Энэ үгийг ойрд аялгууны үгсийг тольд /өрчих/ гэж бичээд /үг зөрчих/ гэж тайлбарласан байна.
- Бэр мөргүүлэх ёс гэх үед шинэ бэрийн хадмынхан нь нохойд мөн мөргүүлдэг заншил байдаг тул хуучин ёсонд мөргөсөн нохойг ч хадамнадаг байжээ. Мөн хүмүүс хүний сүнс нь нохой болж төрдөг гэж ойлгож явсан тул хадмын талын нохой нь тэдний ямар нэг үеийнхэний өвөг дээдэс байж магад гэдгээс уг ёс буй болсон гэж үздэг.
- Хар цагаан өнгийг боловсролын өнгө гэдэг ба улаан шар өнгийг гэгээн хувилгааны өмсөх өнгө гэж хэлдэг.
- Эртний үед эмэгтэй хүн боловсрол хийхдээ үс гэзгээ сул тавьж байсан юм гэж хэлдэг.
- Эмэгтэй хүн айлаас ус зээлвэл хөвгүүд нь гарах үед ус нь их болно гэж хэлдэг.
- Эмэгтэй хүн нар орох зүг халайж шээдэг гэнэ тэгэхдээ баруун ханцуйгаа тайлаад шээдэг юм гэнэ. Нар орох зүгт (нохой толгойтын) нутаг байдаг юм гэнэ. Тэндэхийн эрэгтэйчүүд нь бүр (нохой толгойтой) байдаг ба эмэгтэйчүүд нь сайхан төрдөг юм гэнэ. Тэгээд манай эндэхийн эмэгтэйчүүд баруун ханцуйгаараа даллага авч сайхан эмэгтэйн зүсийг хурааж байгаа юм гэнэ.
- Хаан хүн тэнгэр эстэй гэдэг тул хатан хүн тэнгэрээс хадамнаж биеийн далд хэсгийг ил гаргахаас цээрлэдэг гэнэ. Тиймээс захаараа суурьшиж байсан болвол тусгай шээх жорлон барьдаг ба өдөр бүр байрыг нь нэг сольдог гэнэ. Хэрвээ хээр гадаа явж байгаад шээх гэвэл толгой дээр нь хөшиг татаж шээлгэдэг гэнэ.
- Цагаан юм үзэгдвэл аянга цохино гэж үздэг тул өрхөө бүтээж, хайстай сүүгээ бүрхэж тавьдаг.
- Хөөрдөг цээж бие хөөдөг яс энэ үгийг ойрд аялгууны үгсийн тольд хөөрдөг гэж хөөгдөг яс хашир толь гэж тайлбарласан байна.
- Мацаг өдөр - бацаг гэж мөн бичдэг. Энэ үгийн тухай Ш.Норовын харицуулан тайлбарласан /......... бандида/ гэдэг номонд /Буддын шашинтад махгүй хоол идэж бурханд залбирахыг бацаг /мацаг/ барих гэдэг. Монголчуудын дотор ........... .......... хүртсэн буюу ........ санваар авсан сарын гурван дүйчин өдөр махгүй хоол идэж бурханд залбирахыг мацаг барих гэдэг гэж буй. ................. байгуулсан /Халимаг жангар/-т /Бацаг барихын дүрэм ёсоор сар бүрийн найман, арван таван, гучинд мах идэхгүй үдээш хойш идээ идэхийг цээрлэх санваар/ гэж тайлбарлаж буй.
- Хэнхэрдэг- цээж бие, хэнхэрдэг яс. Энэ үгийг/Ойрдын аялгууны үгсийн тольд /Хэнхэрдэг/гэж бичээд/Хэнхэрдэг яс,хашир дохь/ гэж тайлбарласан байна.
- Харь хүн өөр гэхийн эсрэг утгатай үг. Бусад ондуу айлын хүн буюу харь газрын хүн бусад овог аймаг буюу ястны хүнийг заадаг.
Хүн малын аль алинд ч харш зүйлийг дарж хаях зорилготой дарлагын зан үйл нь эрт үеийн заншилаас сурвалжтай уламжлалын зүйл юм. Үлгэрлүүлж хэлбэл "Жангар"-ын туульд мангасын цогцсыг " Цохиур цохиураар огтлоод галаар түймэрдээд үхэр үнэрлэшгүй, үнэгний шээс хийгээд үхэр хөр чулуугаар даруулж хаядаг" өгүүлэмж олон гардаг. Энэ нь эртний үед "Үхэр хар чулуу" нь муу юмыг дарж чаддаг ид шидтэй зүйл болно гэж үзэж байсны тусгал болох бөгөөд одоо ч ардын дунд хийгдэх дарлагын үйлд долоо буюу таван хар чулуу, шар иштэй хутга, урангын эвэр, тогос, шар шувуу, мэтийн өд араатан амьтны ямар нэг эрхтэн, гэрийн зарим эдлэл хэрэглэл, харигана мэтээр муу ёрын дарлага хийх, дом хийж дарлага хийх мэт заншил олон байдаг. Иймээс тэр эртний чулуу мэт бодисоор муу юмыг даруулах ба зайлуулах зан үйл нь яваандаа бодол сэтгэлгээний зүг шилжиж үг хэл, үйл ажиллагаа шившлэг, хэвшлэг, ном тарни мэтээр дарлага хйих үйл болж, өргөжсөн байна.
Шашины ёсонд дарлага хийхийн адил үйлдэх зарим үйлийг "Ном гүрэн уншуулах ёсон" гэж хэлдэг бөгөөд тэр нь бурхан сахиус залж, чөтгөр шуламыг дарах зорилготой зан үйл байдаг бөгөөд гүрэм ном хийхийн зорилго нь аюул барцадыг арилгах, амар барих гүрэм, ад лүдийг арилгах гүрэм, хараал зүхэлийг хариулах гүрэм, тахал хижигийг дарах гүрэм, хулгай хөл зэргийн замыг хориглох гүрэм, тотгор барцадыг тонилгох гүрэм гэх мэтийн олон зүйлийн гүрэм байдаг байна. Ийнхүү ном гүрэм хийлгэх үйлээ засал хийх гэж мөн хэлдэг бөгөөд үүнд: "Шинэ хуримласан бэр хөвгүүний жилийн засал, хүүхдээр одсон хүний засал, давхар хүний засал, нялхын засал, суурь суудлын засал" зэрэг байдаг гэж хэлдэг юм.
Ойрд хүмүүсийн зан үйл дунд одоо болтол ямар нэгэн тосгон үйл ажиллагаа буюу дээрх мэт ном уншлагын тусгай зорилготой ажиллагаагаар дамжуулан гай барцад, буг чөтгөрийн дарлага хийж түүний улмаас өвчин гэмийг эдгэрүүлэх, гай зовлонг арилгах болно гэж хийж оролдох олон зүйлйн заншилтай явж ирсэн бөгөөд хүмүүст тэр ажиллагааг гүйцэтгэвэл, зуурдын гай барцад, гэм тахал эдгэрэх болно гэж итгэж явсан түүхтэй байдаг. Хэдийгээр энэ шинжлэх ухааны соёл мэдлэг хөгжөөгүй цаг үеийн үзэл ухамсар зан үйлийн үзэгдэл боловч одоо ч гэсэн зарим зүйл нь олны дунд үргэлжлэн хийгдэж байгаагийн тэмдэг гэж болох юм. Тэгэхээр энэхүү ном заслын хандлагтай уламжлалт зан үйл нь сэтгэл санаагаар хүний гэм шалтагийг засах гэсэн зорилготой зүйл болох бөгөөд зарим нэг домын зүйл нь тасралгүй уламжлагдаж байх явдал нь түүндээ ямар нэгэн далдын ёс учир байж мэдэх боломж бүрэн буй. Тиймээс энэ хишиг зан үйлийг уг байдлаар нь тэмдэглэж үлдээх нь чухал гэж бодсон тул энд нэг хэсгийг нь тэмдэглэж бичлээ.
Нэг. Хэл ам хэрчих ёсон
Ойрд хүмүүсийн дунд " Хэл ам хэрчих" гэдэг нэг зүйлийн дарлагын шинжтэй домын ёс хийдэг заншилын уламжлал байдаг. Үүнийг зарим нутагт " Хэл хэрчих" гэж мөн хэлдэг. Энэхүү ёсыг хийхдээ зарим айл тийш бариад ард нь дагалдуулан ламаар энэхүү ёсыг хийлгэдэг үзэгдэл байдаг. "Хэл хэрчих" гэдэг нь тухайн айл буюу хүнд бусад хүний сайн буюу муу хэлэн хүрэхийг хориглож байгаа үйл ажиллагаа болно гэдэг, өөрөөр хэлбэл тухайн хүн өөр нэг хүнд нэг хүнд дэндүү сайн хэлэгдэх нь түүнд муу болох бөгөөд дэндүү муу хэлэгдэх нь ч түүнд муу болно гэсэн ойлголтын үр дүнд гарч ирсэн зүйл байдаг. Иймээс муучилж хэлэх явдал нь "Хар хэлтэн" болдог ба ёайшааж хэлэх явдал нь "Цагаан хэлтэн" болдог. Үүнд "Хар хэлтэн" гэдэг нь танил хүмүүсийнх нь нэг нь өөдөлж өндийх болбол түүнийгээ үзэн ядаж атаархаж, хатгаж, муучлах, ховлож хутгах, муулж гоочлох, харааж зүхэх, зэргийг хэлдэг. "Цагаан хэлтэн" гэдэг нь танил нэг нь өөдөлж өндийх юм болбол түүнийгээ магтан ерөөж, хөөрөгдөн долигнох, үзсэн газартай хэлж, явсан газартаа амлах хэтрүүлэн магтаж, давуулан сайшаах зэргийг хэлдэг. Тэгэхээр хар, цагаан хэл-ийг хориглох зан үйл нь хүмүүст нэг нэгнийгээ чихнээс нь давуулж сайн хэлэх буюу чихнээс нв давуулж муу хэлэх нь бүр муу үр дүн авч ирэх ёс бус ажиллагаа гэж үздэгээс гарч ирсэн ойлголт юм.
"Хэл ам хэрчих"-д лам залдаг бөгөөд залсан лам гэрт урьдаар гурил элдүүлж, түүнээс бага багаар тасалж хүн бүрт өгөхөөр нь биеийг нь зүлгүүлж хирийг нь арилгадаг. Тэгж хийж тэдгээр гурилыг нийлүүлж хүний дүртэй тором хийж шөнөөр гаргаж өргөж үргэлж хүний явдаг зам тал газар хаяж орхидог. Энэ нь тэр гэрийн хүмүүсийг хир буртаг хилэнцээс гэтэлгэж байгаа явдал гэж хэлдэг. Ингээд ард нь "Цагаан шүхэрт" мэт ном уншиж, бусад үйлээн үйлддэг.
"Хэл ам хэрчих" зан үйлийн нэрийдлэг нь газар газар болох боловч хийх үйл нь бага сага зөрүүтэй байдаг. Зарим нутгийн заншилд энэ үйлийг үйлдэхдээ нэгэн нарийн үйлдсэн хонины хэлний үзүүр болон буруу томсон хар цоохор утасны нэг үзүүрийг хэл ам хэрчүүлж байгаа хүний аманд зуулгаж, дунд хэсгийг нь эрхийд нь ороогоод нөгөө нэг үзүүрийг нь ном хийж байгаа лам барьж тэр талаас нь бага багаар хэрчиж, хэрчихийн дагууд арван хар нүгэлийг нэг нэгээр нь хэлэх ба "Хүний үзэн ядах хэлийг хэрчмой" гэж хэлэн хэрчиж барьдаг. Ингээд хэрчиж байсан зүйлээсээ хийж болдог. Ингэж бариад рашаан усаар тэр гэрийн бүхний алган дээр хийж ариутгал хийлгэлэг ба ариутгал хийх хүмүүс хоёр гараараа тосч аваад магнайгаасаа хойш эргүүлэн ар гэзэгтээ хүртэл шавьшаж түрхэж тэгж түрхсэн рашаан усаа шувтран авч байгаа мэтээр нэг нэг шувтардаг.
Зарим нутагт хэл ам хэрчихэд чоно буюу хар үхрийн хэлийг зүсэж буруу томсон хар цоохор дэгстэй нийлүүлэн нэг үзүүрийг нь хэл хэрчүүлэгчийн аманд зуулгаж бүх талаас нь нэг эргүүлж 2 эрхийг нь боож, түүнээс үлдээсэн хэсгийг нь ном хийж байгаа лам бариад бага багаар нь хэрчиж " Хэл ам огтлох судар" уншдаг. Ингээд хэрчсэн зүйлээ үүдний дотор нүх малтаж хийгээд дээрээс нь нэг аягатай усанд долоон хар чулуу хийж түүний дээрээс нь нэг хавтгай чулуугаар дарж долоо өшөөт бүхэн өсгий доор чинь дарагдтугай гэж хэлээд булж орхиддог байна.
Зарим нутагт "Хар цагаан хэл хэрчих" гэж хэлдэг бөгөөд хар хонь буюу хар толгойтой хонины хэлийг бүхлээр нь авч нарийн зүсч цувдаг ба түүнтэй адил урт хар цагаан 2 зүйлийн утас томж энэ 3 зүйлийн нэг үзүүрийг хар хэлтэн буюу цагаан хэлтэн туссан хүнд хазуулж суулгадаг ба ламаас ном уншиж барим хэртэй уртаар чанх дээр нь хэрчиж хаядаг. Хэрэв лам үгүй бол хар хүмүүсээс хар хэл нь хаттугай, хар хэрээ тонштугай, хуурмаг хэл хомхойртуйгай, хон хэрээ тонштугай, муу хэл мөхтүгэй, мухар эрэгт илжиртүгэй, буруу хэл булгартугай, бутын ёроолд илжиртүгэй, цагаан хэлийг нь цавчия, цахлай шувуу тонштугай, тосон хэл тонилтугай,тоншуул хэрээ тонштугай, усан хэл усттугай, үндэс тасран арилтугай, торгон хэл тасартугай, тоос шороонд булагдтугай гэх мэтээр зүслэн хэлэх буюу хар цагаан утсаа хамтад нь хэрчиж барьдаг. Ингээд тэдгээр хэрчсэн хэл болон утасны дээр хар цагаан хэлээ хэрчүүлэгч хүн 3 нулимж орхидог ба гэрээс гаргаад баруун хойд зүгт аваачиж хаядаг.
Хоёр. Хар зул өргүүлэх ёсон
Ойрд хүмүүс нялх хүүхэд гэмтэж, зүс царай нь цайж онгилдоод болохгүй болоход "Сүнс дуудах", "Сэрээлгэх", "Илж татах" мэтийн дом хийдэг ба түүнд сайн болж өгөхгүй болвол хөвгүүд хүүдэд хийх дом заслын хамаг хүчтэй дом болох энэхүү "Хар зул өргүүлэх" домыг хийлгдэг. Энэхүү үйлийг хийж байгаагийн зорилго нь бол хар зүг ад, шулам чөтгөр, бэрд, мэтийн далдын юмст зул өргөж тэдгээрийн уур хилэнг даруулж аргадан баярлуулах буюу хөвгүүд хүүхдүүд хорлол хүргэхгүй байхыг хүсэн гуйж байгаа үйл ажиллагаа болно гэж хэлдэг.
Хар зул өргүүлэхэд тусгай лам залж хийлгэдэг ба орой болж харанхуй бүрэнхий болсноос хойш нар хар ус ууж хийж, усан дээр модон аяга буюу савтай нэг зул үүсгэж хөвүүлж тавьдаг ба ирсэн лам гэмтсэн хүүхдийг хажуудаа суулгах буюу хэвтүүлж орхиод ном уншуулж, хонх дамраа цохиж хайстай ус руу тариа шидэхийн хамт хажуудаа байсан хөвгүүдийн тариагаар тасралтгүй цохиж байдаг. Энэ хөвгүүнд орсон буюу ханицсан муу юмыг нь хөөж байгаа явдал гэдэг. Энэ мэт ламын уншлага явагдаж байх үед гэрийн эзэн эр эм хоёрын нэг нь хайсан дотор үүсгэсэн зулыг тасралтгүй буруу хатгуулан эргүүлж, нөгөөх нь хажууд нь залбиран суудаг.
Бусад хүмүүс нь гадаа сууж ёсонд зориулсан хар зүсмийн хонь алж, бүх махыг нь үлдэгдэлгүй чанадаг ба хэрэглэгдэхгүй баас , цус /шүүс/, нойр булчирхай мэт юмсыг нь салгаж хаях үгүй нохой шувуунд идүүэлхгүйгаар тусгай саванд хийж тавьдаг. Ингээд лам нэг шөнө ном уншиж дом заслаа хийдэг ба хүмүүс ч унтахгүйгээр хажууд нь сахин сууж тэр шөнийг өгүүлдэг. Энэ мэтээр үүр манхайхын барагт ламын уншлага сүүл рурааж, хар зул өргүүлэх үйл ч дуусдаг.
Энэ үед чанаж болсон махаа гаргаж байсан бүхэн идэж ясыг нь хаяхгүйгээр хурааж авдаг б үлдсэн цул мах,цөс, цус, баас, нойр булчирхай, толгой шийр, арьс мэт зүйлийг авч хураагаад хойд зүгт явж нүх малтаж удаах хар зулаа цустай нь хамт хөмөрч, дээрээс нь нөгөө арьс толгой шийр мэт зүйлсээ хамтад нь хийж булж хаядаг. Энэ үед үүр нэг мөсөн цайдаг ба ном хийсэн лам гар нүүрээ угааж сан утлага тавьж, ариусгал хийж болоод цайгаа уудаг үүгээр хар зул өргөж дом заслын үйл ч төгсдөг.
Гурав. Сүнс дуудах ёсон
Сүнс нь агаарын уур гэдэг ба тэр нь нүдэнд үзэгдэхгүй гарт баригддаггүй, хүн амьтны талд оршдог юм гэж үздэг. Зарим эрдэмтний тайлбарласнаар сүнс гэдэг энэхүү нэрийн гарал язгуур нь (алтай язгуурын "Ус, шингэн" гэсэн утга бүхий) /su; si/ гэсэн үгнээс гаралтай гэж үзэж байдаг ба мөн буддагийн домог зүйд хүмүүний сүнсийг хий байдалтай дүрсэлдэг.
Мөн монгол домог зүйд "Хүний сүнс биеээсээ хялбархан салж нийлж байдгаар дүрслэгддэг" гэж бичиж буй. Энэ тухай дээрхийн адилаар "Сүнс нь хүний биеэс салж, яваад сайн бол хүн болно, муу бол тамд явах төрөл олдог. Сүнсэнд 3 зүйл бий. Даруй сүнс сүүлд нь амь болно. Эдгээр нь нийлж сая хүн болно гэж бичсэн газар ч бий. Харин ардын дунд "Төөрч нл дуусах хий сүнс" гэж хэлэх хэллэг байдаг бөгөөд тэр нь төөрч эргэж байдаг хий баяд зүйл гэсэн утгаар хэлэгдэж байгаа нь тодорхой юм.
Сүнс дуудах зан үйл болвол бүх мөргөлийн шүтээнээс гаралтай гэж эрдэмтэд үздэг бөгөөд эртнээс нааш нийт монголчуудыг багтаасан олон үндэстний дунд тарааж уламжлагдаж байсан шүтлэг бишрэлийн шинжтэй ажиллагаа болохыг гадаад дотоодын олон ном өгүүлсэн байдаг. Тэгэхээр энэ заншил нь сүнс орших үзлээс сурвалжтай байж, хүн сүнстэй болвол амьтай болдог гэх ба хэрэв сүнс нь зайлвал амь үгүй сүлдгүй болох буюу өвчин гэмд баригддаг гэж мэдрэгддэг ойлголтын үр дүн юм. Үүний адилаар энэхүү зан үйл нь ойрд хүмүүсийн дунд ч эртнээс аваад одоо болтол дом заслын хэлбэрээр буюу даллага дуудлагын хэлбэрээр уламжлагдаж адил бус цаг үеийг дамжиж өнөөдөр хүртэл залгамжлагдаж иржээ.
Хүний сүнс биеэс салж зайлахын учир шалтгааны талаар зарим номд " Хүн хэрэв удаан хугцаанд өвчлөөд хичнээн эмнэн засуулавч эдгэрэхгүй буюу эсхүл ямар нэгэн юмнаас айж цочоод шөнөдөө унтаж чадахгүй цочиж сэрэх, солио гажаа ярих зэрэг илрэлтэй бол сүнс дуудах дом хийдэг зан үйл гэж бичиж байдаг. Иймээс дээр үеийн хүмүүс " Хүн үхэхэд сүнс нь үлдэж хоцордог элдэв дүр төрхтэй болж эргэж ах дүү нартаа сайнаар нөлөөлдөг мэтээр ойлгож, сүнс биеэс түр холдож зайлах эсвэл бүр мөсөн гарч явах ба чухам бодож төсөөлдөг байснаас тэдний танилд ийм нэг итгэл бишрэлийн шинжтэй үзэлд бид тогтсон байдаг.
Сүнс зайлах үзэгдлийн талаар ерөнхийлөн ажиглахад олонхи байдалд бага хөвгүүдийн сүнс нь зайлдаг. Харин насанд хүрсэн бүдүүн хүмүүсийн сүнс зайлах үзэгдэл тун ховор тохиолддог. Иймээс элдэв шалтгаанаас болж хүний биеэс салж зайлсан сүнсийг дуудаж уг биед эргүүлэхээр зорилго болсон ажиллагаа гарч ирсэн байдаг ба тэр ажиллагаа нь " Сүнс дуудах ёсон болж" ардын дунд мэдрэгдэж итгэл бишрэлийг нь залгуулж иржээ.
хөвгүүдийн сүнс зайлж одох явдал бий бол бага хөвгүүд айж цочсоноос буюу буг чөтгөр шүгэлж, үхлийн гар тосох элдэв амьтан ургамал буюу хүмүүний хар, шуугианаас айж цочих ба унтаж байхад нь сүнс нь гарч яваад, төөрч тэнээд харьж ирэхгүйгээс болдог гэж үздэг. Иймээс болж аж амьдралын дунд бага хөвгүүдийн сүнс нь зайлахаас онц, хичээж хөвгүүдийн айж сэртийлэн элдэв зүйлийн гажигт очих, хээр гадаа ганцаар унтах харанхуй бүрийд хээр хөдөө явах, үхээрийн булшны газар удах мэт үйлийг цээрлэдэг. Ердөө өдөр тутмын амьдралд ч гэсэн бага хөвгүүд унтаж байхдаа буюу нам байсан аль нэгээр гэнэтээр цочмог дуу шуугиан гаргах юм болбол хажуугаас нь хориглон зогсоох буюу ингэж "Аргадаад ойрхи хүүхдийн чинь сүнс зайлж оджээ" гэж сэрэмжлүүлдэг ба хүүхдийн удаан өдрийн урам хугаран, цог сүлд нь буураад, идэх уух нь зохисгүй болж, өвдөж шалтаглан байвал сүнс нь зайлж, одсон янзтай гэж үзээд сүнс дуудах дом хийлгэдэг. Гэхдээ энэ үйлийг хүн бүхэн үйлдэж чадах биш харин бүх домч болон лам зурхайч хүн дууддаг.
Ийм хүн олдохгүй нөхцөлд ээж нь дууддаг заншил байдаг ба ээж нь олдохгүий бол нутгийн дундаж мэдлэгтэй хүмүүсээс нэгийг нь залж сүнс дуудуулдаг.
Сүнс дуудахдаа олонхи газрын хүмүүс ямар нэг өдрийг онцлохгүй цагийн талаар ерөнхийдөө заавал бүрэнхий үед дууддаг. Ингэж асган бүрэнхийд хар нохойн хатирлагаантай тохиолдуулан сүнс дуудах явдал нь олон талтай учир холбогдолтой байж мэдэх юм. Хийхдээ ийм нэг тогтмол цагийг барих болсон явдал нь ёсондоо мал хотондоо орох, хүн малын хөл дарагдсан байдалд зайлсан сүнсийг дуудвал амар ирдэг гэж үздэгээс болж байгаа нь магад бөгөөд цагаан ёсондоо ямар нэг нарийн учир байж ч магадгүй юм.
Сүнс дуудахдаа шагай чөмгийг нь дундаас нь угсруулан уяад түүнийгээ толгойноос нь өлгөдөг ба нэг толгойд нь сүнс нь зайлсан хүүхдийн малгайг өлгөж, нөгөө толгойд нь бичихээн тогос болон гурван чихрийг хамтад нь өлгөдөг. Ингээд эцэг нь гарч өмнө зүгээс эхлэн баруун хойд зүүн зүгт гэрээ эргэн нагару, нагару ээж аав чинт энд байна, үүр хань чинь энд байна, наар наар.... өмнө чинь шургаад гаршгүй битүү мод байна, даваад гаршгүй далайн ус байна
наар наар... гэж дуудаж гарч ирдэг ба гэрийн үүдэнд ирээд "Хөвгүүний сүнс гарч ирэв үү" гэж хайхрахад эх нь гэр дотроос ирэв ирэв гэж хариулаад энэ мэт гэрийг гурав эргэж сүнсийг нь дууддаг буюу хэмээж сүнсийг нь ирэхгүй болвол 3 орой дуудах буюу цаашид 7 орой дуудах явдал ч байдаг.
Дөрөв. Үл гаргах ёсон
Үл гаргах заншил бол одоо ч ард түмний дунд байсаар ирсэн нэгэн зүйлийн том тахилгын шинжтэй зан үйлийн уламжлал болох юм. Ердөө бага хөвгүүд царай зүс нь хулчийгаад, сүр сүлдэр нь алдраад, цог жавхаа нь бууран хэвтэхэд байх юм уу эсвэл удаан хугацаагаар өвчилхөд өгөхгүй болвол зурхайч буюу домч хүнд үзүүлдэг.
Бүгд гэмээр үл гаргах хэрэгтэй байна гэж захих юм болвол тухайн зүйл гаргах хүнд билэг тэмдэгтэй ба удаж гэртээ залдаг. Ингэхэд үйл гаргах хүн үл орсон хөвгүүнийг гэрт ирж үл гаргах үйл гэдэг. Үл гаргах үйлийг хүн бүхэн ойлгож чаддаггүй тул тэр нь нэг зүйлийг ойлогдошгүй бишрэлийн зүйл болж хүмүүсийн бодол санааны ертөнцийг эзэлж чухал учрыг нь мэдэхгүйгээр үсгэлж ирсэн байдаг. Тиймээс энэ зан үйлийг ойлгож байгаа явдлыг хөвгүүдэд үл гэдэг юмыг орсоноос болж байх нь тодорхой бөгөөд үл орвол эвшиж, үлийг гарвал эдгэрнэ гэж үздэгийг үрийн дунд эвссэн зүйл болох юм аа. Үүгээр хэлбэл "Үл" гэдэг нь хүний нүдэнд үзэгддэггүй тэнэж тойрч явдаг муу зүйл бага хөвгүүдийн биед шингэхдээ амар болж түүнийг гаргаж чадах хүн үл орсон хөвгүүдийн биеэс гаргаж явуулж байх явдал билээ.
Үл гаргах явц нь гэвэл хэл шалтагтай хөвгүүдийн эх нь буюу эцэг нь явж үл гаргаж чадах чадвартай бөх ч хүнийг залахад тэр хүн залсан айлд ирж үл орсон хөвгүүнд үнэн үл орсрн эсэхийг үздэг ба үнэхээр үл орсон болвол урьдаар аяганд хар ус зэргийг хийж тавиад дээр нь шар цаас шатаадаг бөгөөд дунд нь хоёр савх тавьж аман дотроо хөвөр хөвөр гэж ямар нэгэн ном уншдаг. Энэ үед аяга доторх хоёр савх гозойж босдог бөгөөд түүнийг дээрээс нь хөндлөн цавчиж 6 үсэргэдэг ба ямар нэг юмыг хөөж байх мэт шүргүүлээр шүүрдэж гэрийн үүдээр гаргах байдалтай үйл хөдөлгөөн хийдэг гэнэ. Ингэхэд газарт ус гэж дээр нь удаах аягатай цаас шатаасан усаа дээр нь хийдэг ба түүний дээрээс галын нурам гэж утаа үнсээ мандуулдаг.
Үл гаргах үйл барьсаны дараа газартай юм аа гэрээсээ хол аваачиж асгадаг бөгөөд өмнө зүгээс эхлэн нар зөв эргэж дэс дараалан явж үл хөвгүүнийбүх хувцас хунарыг хурайлан, түүнд гэр чинь энд байна, эх эцэг чинь энд байна гэж дууддаг.
Дуудлага үл дуусганаас 6 цавчсан савх үл орсон хөвгүүнээ тэр дор тавихын хамт нэг аяга доторхыг нь орон доор нь тавьж хонуулдаг. Энэ тэмдэгээр нь үл гарсан эсэхийг үзэж үл эс гарсан болвол дээрх маягаар дахин үйлддэг. Үл гаргаж болсны дараа үл гаргагчид гар цайлган бэлэг өгч цай хоолоор дайланг гийчинг мордуулдаг.
Хэдийгээр одоохондоо дээрх мэт бага хөвгүүдийн сүнс дуудах зан үйл байх боловч ер нь бүдүүн хүний сүнс дуудах үзэгдэл үзэгдэхгүй байдаг. Гэвч өнгөрсний материалаас үзвэл том хүний сүнсийг дуудаж байсан нь үзэгддэг.
Ёсолж хэлэхэд "Сүнсний даллага"-д бичсэнээр болвол элэйн жигүүрээ өдөлсөн сум хүй, есөн өнгийг хэв торгоор чимэглэсэн сум хүй, ямар? Хаван? Гэр боловч тал дээр болчих хүй, идг, ир, ир хэмээн даллаж байна. Хоёр хоёр хэмээн дуудаж байна хүй. Хурдан хурдан ирэх болов уу, тасын жигүүрээр өдөлсөн сум хүй, таван өнгийн хэв торгоор чимэглэсэн сум хүй, таван хаван гэр боловч тал дор болчих ямар амраг гэхэд эм чинь хүй гэж байхаар эрт урьдын цагт хөвгүүд хүүхэдтэй хүмүүс сумын мөн дууддаг байжээ гэснийг мэдэж болдог.
Ойрад монголын зан үйлийн соёл
Энд хэлж байгаа "Буг" гэдгийг зарим хүмүүсээс үхсэн хүний сүнсийг зааж байх бөгөөд тэр сүнсийг явах газартай явж, одох газартай одохгүй, ямар нэгэн юманд эргэж хоцорсон гэнэ.
Хүний амьдралд ч үгүй хоёрын хооронд хоцорч тачаасан тачаал, хүссэн хүсэл, горьдсон санаа, ховдог сэтгэлгээ биелүүлэхийн төлөө гар сунгаж хүнийг зовоодог зүйл болно гэж хэлсэн байдаг. Гэтэл зан үйлийн илрэх "Бугийн" үндсэн шинжээс үзвэл тэр нь хэрэггүй буюу илүүцэх зүйл болсон гэх утгыг зохих хэмжээнд итгэдэг бөгөөд ямар нэгэн хэрэг үйл мэт зүйл нь хэмжээнээсээ давж зогсонгуй байдалд орж, үндсэн хөдөлгөөнөө алдаж дахин эргэлтэнд орж чадахгүй болсон боловч нөгөө талын хөдөлгөөнтэй зүйл буюу хөгжилтэй зүйлийг харилцах, нөлөөлөх боогдуулах, татах болсноос тэр нь: "Буг" болж хувирдаг байна. Иймээс буг гэдэг бол тун жижиг юмнаас үүсдэг. Хүн үхэхэд сүнс нь зайлаад явахад мөн хүүр дээрээс нь яг адилхан биетэй буг үүсдэг.
Бугийг дардаг тусгай номтой. Тэр номыг түвдээр сирнон /sri non/ гэдэг. Буг гэдэг бол бузар гэсэн үг. Хятадаар шан гэдэг Төвд ч бас тиймэрхүү дуудлагаар дууддаг юм. Буг бол гэрлээс айдаг юм. Тийм учраас хүн хүзүүндээ хас зүүдэг. Хас зүүвэл биед сайн гэдэг нь тэр юм. 11 гэж бичсэн байдаг.
Буг юмыг сүнстэй холбож үзэх буюу түүнийг зохих үйл ажиллагаагаар дамжуулан зайлуулж болдог гэж үздэгээс өнгөрсөнд гарсан хөвгүүн тогтохгүй болвол "Нялхын буг шилжүүлэх" гэдэг нэг зүйлийн дом гэдэг байжээ. Энэ нь үхсэн хөвгүүнд буг болж дахиад тогтох хүүхдийг хорлон байгаа хэрэг гэж үздэгээс болсон хэрэг. Гэхдээ отгон хөвүүн болон хөвгүүдтэй болсноос хойш зайлсан хөвгүүдэд ийм буг шилжүүлэх үйлийг хийдэггүй заншилтай. Нялхын буг шилжүүлэх аргыг болвол зайлсан нялхыг алаг цоохор буюу шар цоохор гэх мэт өнгө сайтайг нь түрхээд дээр нь торго дурдан мөнгө зоос тавьж 3 салаа хаалгын бэлчээрт хүргэж хаядаг.
Энэ нь нялхын бугыг бусдад шилжүүлж байх явдал бөгөөд түүнийг авах гэж барьж нээсэн хүнд буг шилждэг гэж хэлдэг. Энэ нэг ажиллагаа нь гарсан хөвгүүдийг буг эзэлснээс тогтохгүй үхсэн гэх танилд илэрдэг, бөгөөд тэр буг нь үхсэн хөвгүүнийг дагаж явдаг гэх ойлголт мөн илэрдэг. Гэтэл гурван салаа хаалгын бэлчээр дээр хаясан хөвгүүний үхдэлийг хүн авч явдаггүй тул үл гаргахтай ойролцоо " Хүүхэд ширгэлэх" гэдэг зан үйл зарим нутагт байдаг. Тэр нь нялх хөвгүүнд шалтгаалаад уйхалж унтахгүй, сайн дур алдарч байвал настай эмэгтэй хүнийг залж " Хүүхэд ширгэлэх" дом хийлгэдэг. Энэ домийг хийх явц нь гэвэл нэг хэсэг дөрвөлжин эсгий дээр үнс асгаж дээр нь галын улаан цог тавьж, тэрхүү цог дээрээ давс, арц, шүүрнэг боорцог, чихэр мэт таван зүйлийн юмыг хийж тавина. Түүнийгээ эргэж гэмтсэн хөвгүүний толгой дээгүүр зөв буруу гураваад эргүүлж утаа үнэр гарган, ам хамраар нь утаж, оруулдаг ба адаг сүүлд нь гэмтсэн хөвгүүдийг дээр нь гурав утна. Ингээд тэр эсгийтэй юм аа баруун хойд зүгт буюу хойд зүгт аваачиж хаядаг.
Тав. Буг дарах ёс
Ойрад нутгийн хүмүүс "Буг" гэж бузар юм хэрэгцээгүй зүйл хог новшоо хэлдэг. Гэтэл толь бичигт "Үхсэн хүнийг бүхэл тавьсан нь хөвчин бие дор, цагаан үс ургаж, цэвцийвээс гарах ганийн чөтгөрийг буг хэмээмой" гэж тайлбарлаж байдаг. Ардын дунд хүн үхэхэд сүнс нь чөтгөр шуламд хувирахгүй, хүн болж төрөхгүй буг болж хувилаад хүн амьтныг хорлодог зүйл буг болдог гэж хэлдэг.
Ойрад хүмүүс энэхүү буг гэдэг үгийг өргөн утгатайгаар хэрэглэдэг бөгөөд сайн юм биш муу юм гэж ойлгодог тул хүнд муугаа халдаах, муу үр дүнд хүргэх, аюул зэтгэр авч ирэх гэж өвчин тараах зүйл гэж үздэг. Үүнд "Буг" чөтгөрийг буг хэлэх талаас нь хэлбэл хаягдмал эд, хэрэггүй зүйл гэдэг утгатай байдаг. Иймээс хэрэггүй хаягдах зөвтэй зүйлийг хаяхгүй болвол гэрийн буг болдог ба хувь хүнд авч хэлбэл хаях ёстой муу заншилийг хаяхгүй болвол хүний буг буюу сэтгэл санаа буюу амьдрал айл гэрийн буг болдог. Бас нэг талаар эр хүн гэртээ гурван сар болвол айлын буг болдог. Эр морин сүрэгтэйн гурван жил болвол адууны буг болдог гэж хэлдэг бөгөөд хүн тэндээ хөгширвөл амьтны буг болно гэх мэтээр бугтай холбож хэлэх хэллэг байдаг.
No comments:
Post a Comment